Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/01/17-НД НИЙТЛЭГДСЭН

Ронни гараагаа амжилттай эхлүүллээ

SPS телевиз
2018 оны 1 сарын 17
SPS
Зураг зураг

Снүүкерийн хамгийн нэр хүндтэй тэмцээнүүдийн нэг Мастерсын эхний шатны тоглолтууд өндөрлөх дөхөж байна. Өчигдөр Английн домогт тамирчин, өнгөрсөн жилийн Мастерсын аварга Ронни О’Салливан эхний шатны тоглолтоо Хонг Конгийн тамирчин Марко Фугийн эсрэг хийсэн юм.

Тоглолтын эхнээс Марко Фу тун тааруу байж эхний дөрвөн өрөгт нэг ч бөмбөг оруулж чадаагүй бөгөөд Роннигийн гаргасан алдааны ачаар ердөө дөрвөн оноог л өөрийн болгосон юм. Эсрэгээрээ Ронни гурван ч удаа “century break” буюу 100-гаас дээш оноо цуглуулж эцсийн дүнд 6:0-ээр түүнийг буулган авчээ. Чингэхдээ Ронни 649 оноо, Марко Фу ердөө 35 оноо авсан байна.

Тоглолтын дараа Ронни “Үнэнийг хэлэхэд сүүлийн долоо хоногийн турш миний биеийн байдал тун тааруу байлаа. Ердөө бодож зогсолгүй бөмбөгөө л нүхэнд оруулахыг хичээж тоглосон” гэжээ.

Тэрбээр энэ тэмцээний түүхэнд нийт долоон удаа түрүүлсэн дээд амжилтыг эзэмшдэг бөгөөд найм дахь түрүүгээ хүртэхийн тулд шөвгийн наймд Умард Ирландын тамирчин Марк Алленыг буулган авах шаардлагатай.

 

Зураг