Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/01/17-НД НИЙТЛЭГДСЭН

Хан-Уул дүүргийн “Нэг цэгийн үйлчилгээний жишиг төв” шинэчлэгдлээ

ikon.mn
2018 оны 1 сарын 17
iKon.MN
Зураг зураг

Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газраас Төрийн үйлчилгээг иргэдэд нэг дороос шуурхай хүргэх, үйлчилгээний чанарыг сайжруулж, хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор “Нэг цэгийн үйлчилгээний жишиг төв”-өө шинэчлэн өнөөдөр нээлээ. 

Олон улсын жишигт нийцсэн, иргэд төрийн үйлчилгээ авахад хүндрэл бэрхшээл үүсэхгүй, иргэдийн хэрэгцээнд тулгуурлан жишиг төвийг дүүргийн “Иргэдэд үйлчлэх төв байр”-ны нэгдүгээр давхарт нээгээд байна.

Нэг цэгийн жишиг үйлчилгээний төвөө шинэчлэн нээснээр иргэд төрийн үйлчилгээг түргэн шуурхай авч, цаг хугацаа, мөнгө төгрөгөө хэмнэн, төрийн олон төрлийн үйлчилгээг нэг дороос хурдан шуурхай авах шинэ боломж нээгдэж байгаа юм. 
 
Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газрын нэг цэгийн үйлчилгээний төвөөр өдөрт 200-300 иргэн тогтмол үйлчилгээ авдаг бөгөөд Төрийн үйлчилгээний мэдээлэл лавлагаа, банк, эд хөрөнгийн бүртгэл, наториат, кадастр, зурагчин, канон, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн мэдээлэл, зөвлөгөө өгөх, ТҮЦ машин, даатгал зэрэг 10 гаруй  төрлийн үйлчилгээ хүргэдэг. Эдгээр үйлчилгээ дээр даатгал нэмэгдсэн бөгөөд мөн  иргэдэд зориулан даралтын аппарат суурилуулсан. Шаардлагатай тохиолдолд иргэд өөрсдөө даралтаа хэмжих боломжтой болж байгаа юм. 

 

Үүнээс гадна иргэдэд зориулан ухаалаг самбар байрлуулсан. Энэхүү самбараар дамжуулан иргэд төрийн үйлчилгээ авахад ямар бичиг баримт бүрдүүлэх хэрэгтэй байна тэр бүхний мэлээлэл бүрэн харагдана. Түүнчлэн шаардлагатай бичиг баримтаа энэхүү ухаалаг самбараасаа шууд удирдан хэвлэн авах боломжтой юм. 
 
Цаашид “Нэг цэгийн жишиг үйлчилгээний төв”-ийг дүүргийн хүн ам ихтэй хороодод эхлэн байгуулах юм. Эхний ээлжид хамгийн олон хүн амтай 3 хороог сонгож энэ хавраас "Нэг цэгийн жишиг үйлчилгээний төв" байгуулах ажлыг эхлэхээр төлөвлөөд байна гэж Хан-Уул дүүргийн ЗДТГ-аас мэдээллээ.