Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/01/17-НД НИЙТЛЭГДСЭН

Якутад Цельсийн -67 хэм хүрч хүйтэрлээ

Э.Сэмүүн, ikon.mn
2018 оны 1 сарын 17
iKon.MN
Зураг зураг

ОХУ-ын Якутын бүс нутгийн зарим хэсэгт өчигдөр агаарын хэм Цельсийн -67 хүрч хүйтэрсэн байна.

Якут даяар сургуулиудыг хааж, хүүхдүүдээ гэрээс гаргахгүй байхыг эцэг эхчүүдэд анхааруулжээ. Өнгөрсөн амралтын өдөр автомашин нь замд эвдэрсэн хоёр эрэгтэй ойролцоох фермд хүрэх гэж алхаж яваад хөлдөж амиа алдсан байна.

Тэдэнтэй хамт явсан өөр гурван хүн зузаан хувцастай байсны хүчинд амьд гарчээ. Манай дэлхийн хамгийн хүйтэн цэгүүдийн нэгт тооцогддог Оймякон тосгонд очсон телевизийнхэн доод тал нь -50 хэм хүртэл заах хуваарьтай термометрийн заалт шууд унаж байгааг харуулжээ.

Оймякон тосгонд 2013 онд Цельсийн -71 хэм хүрсэн нь түүхэн доод хэмжээ байв.

Нэг сая орчим хүн амтай Якутын иргэд их хүйтнийг тоолгүй ажиллаж, амьдарч, өдөр тутмын хэвлэлүүдэд нь энэ тухай бараг дурдахгүй байгаа гэнэ. Харин сормуус нь хөлдөж, цантсан хүмүүсийн селфигээр интернэт сүлжээ нь дүүрэн байна.

 

Эх сурвалж: Time.Com