Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/01/17-НД НИЙТЛЭГДСЭН

Самсунг компани Пёнчаны Олимпийн бүх оролцогчдод Galaxy Note 8 бэлэглэхээр болжээ

Р.Түвшин, iKon.mn
2018 оны 1 сарын 17
iKon.MN
Зураг зураг

Өмнөд Солонгосын Самсунг Электроникс компани ирэх сард болох Пёнчаны Өвлийн Олимпийн наадамд оролцох бүх тамирчид, албаны хүмүүст Galaxy Note 8 гар утасныхаа тусгай загварыг бэлэглэхээр болсноо өнөөдөр зарлажээ.

Хоёрдугаар сарын 9-25-ны хооронд Олимпийн наадам Сөүлээс зүүн зүгт 180 км зайтай орших Пёнчанд болох юм.

Олимпийн оролцогчдод тараах 4,000 тусгай загварын гар утсыг олон нийтэд худалдаалахгүй. Өвлийн улирлыг билэгдсэн цагаан өнгөтэй, 6.3 инчийн Note 8-ын ар талд алтлаг металлаар олимпийн таван цагиргийг сийлсэн байх гэнэ.

Мөн бэлгийн утсанд Олимпийн наадмын ханын зурагнууд (wallpaper), тэмцээнүүдийн хуваарьтай аппликэшн суулгажээ.

64GB багтаамжтай Galaxy Note 8 нь Өмнөд Солонгосын зах зээлд 1.09 сая воноор ($1,023) худалдаалагддаг юм.

 

Эх сурвалж: Korea Times