Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх БНСУ-д албан ёсны айлчлал хийж байгаа.
Энэ үеэр Хөдөлмөрийн баатар, Ардын уран зохиолч Б.Лхагвасүрэнг эмнэлэгт нь очиж эргэжээ. Түүнд хийсэн хагалгаа 7 цаг үргэлжилсэн бөгөөд амжилттай болсон байна.
Б.Лхагвасүрэн гуай "Төр, түмнийхээ хайр, эмнэлэг, эмчийн хүчээр боллоо" гэжээ.
Засгийн газраас түүний эмчилгээний зардалд 25 сая төгрөг хандивласан билээ.