Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/01/17-НД НИЙТЛЭГДСЭН

Ухаалаг утастай бэлэгний картаар зочдоо мялаагаарай!

СУРТАЛЧИЛГАА
2018 оны 1 сарын 17
Сурталчилгаа

ҮСЭГ цуглуулж ҮГ бүтээгээд УХААЛАГ УТАСтай болно.

Мобиком Корпораци Монгол түмнийхээ уламжлалт сар шинийн баярыг тохиолдуулан өргөө цагаан гэрт тань айлчлан ирсэн эрхэм зочдодоо iPhone Х, Samsung J7, Huawei Y5 загварын ухаалаг утаснууд хожих боломжтой бэлэгний картуудаар мялаах таатай мэдээг дуулгая.  

 

Сар шинийн картууд 1000₮, 2500₮, 5000₮ гэсэн 3 төрлөөр худалдаалагдаж байгаа бөгөөд ҮСЭГ цуглуулж ҮГ бүтээгээд УХААЛАГ УТАСтай болох Мобикомын сар шинийн карт энэ жилийн хамгийн эрэлттэй бэлэг байх болно.

Эрхэм та 1000₮ -ийн картаар цэнэглэхэд 1 үсэг, 2500₮-ийн картаар цэнэглэхэд 3 үсэг, 5000₮-ийн картаар цэнэглэхэд 5 үсэг санамсаргүйгээр сонгогдон илгээгдэх бөгөөд дээрх үсгүүдийг цуглуулж UTAS 1, UTAS 2, UTAS 3 гэсэн үгсийн аль нэгийг бүрдүүлэн 252 тусгай дугаарт илгээснээр ухаалаг утастай болох юм.

Хэрэв UTAS 1 гэсэн үгийг бүтээвэл Apple брэндийн хамгийн сүүлийн загварын iPhone X утас, UTAS 2 гэсэн үгийг бүтээвэл 2017 оны шинэ загварын Samsung J7 гар утас, UTAS 3 гэсэг үг бүтээвэл 2017 оны шинэ загварын Huawei Y5 гар утсыг тус тус авна.

 

Дээрх урамшуулал нь 3-р сарын 15-ныг дуустал хугацаанд сар шинийн картаар дансаа цэнэглэсэн хэрэглэгчдийн дунд явагдах бөгөөд аль болох эрт цэнэглэснээр түрүүлж ухаалаг утастай болох боломж өндөр байх болно гэдгийг сануулъя. 

Мөн шороон нохой жилийн сар шинийн картуудаас ижил төрлийн 10 карт авахад уламжлал ёсоор 1 карт бэлэглэж байна.

Эрхэм танд зориулсан сар шинийн бэлэгний картыг Мобикомын бүх салбар, гэрээт борлуулагчид, агентуудаас мөн энд дарж онлайнаар худалдан авна уу.

Өргөө цагаан гэрт тань зочилсон ах дүү, найз нөхдөө ухаалаг утастай сар шинийн бэлэгний картаар мялааж, эрхэм та сайхан шинэлээрэй!

Дэлгэрэнгүй мэдээллийг www.mobicom.mn сайт болон 2222 дугаараас лавлана уу.

 

 

Та Мобикомын сошиал хаягуудад нэгдээрэй!

 

         

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.