Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/01/16-НД НИЙТЛЭГДСЭН

Францчууд “smartphone” гэх үгийг хэлнээсээ хаслаа

Э.Сэмүүн, ikon.mn
2018 оны 1 сарын 16
iKon.MN
Зураг зураг

Smartphone буюу ухаалаг гар утас гэдэг үгийг технологийн хөгжлийн ачаар дэлхий даяар орчуулгагүй хэрэглэж болохоор байгаа билээ.

Тэгвэл Францын хэл судлаач эрдэмтэд өөрийн хэлэндээ ийм үг байлгахыг хүссэнгүй. Франц Хэлийг Баяжуулах Комисс хэмээх байгууллага эх хэлнийхээ аюулгүй байдлыг хамгаалах харуулын үүргийг гүйцэтгэж, шинэ гарсан үгнүүдийг яаж орчуулахыг заадаг.

Тус байгууллага “Smartphone” гэх үгийг “le mobile multifonction” гэж орчуулахаар болсныг албан ёсны хэвлэлдээ Баасан гарагт зарлажээ.

Энэ нь шууд утгаар орчуулбал “олон үүрэгтэй гар утас” гэсэн үг юм.

Францын засгийн газрын бүх баримт бичигт цаашдаа ухаалаг гар утсыг ингэж нэрлэж байхаар болж байна.

 

Эх сурвалж: The Guardian