Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/01/16-НД НИЙТЛЭГДСЭН

Хугацаа хэтэрсэн зээл буурч, чанаргүй зээл өсжээ

Б.УЧРАЛ, iKon.mn
2018 оны 1 сарын 16
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Үндэсний Статистикийн Хорооноос өнөөдөр 2017 оны эдийн засгийн статистикийг танилцууллаа. 

Хугацаа хэтэрсэн зээлийн өрийн үлдэгдэл 2017 оны эцэст 823.3 тэрбум төгрөг болж, өмнөх сараас 70.4 тэрбум төгрөг буюу 7.9 хувиар, өмнөх оноос 81.0 тэрбум төгрөгөөр буюу 9.0 хувиар буурлаа. 

Банкны системийн хэмжээгээр чанаргүй зээл 2017 оны эцэст 1.2 их наяд төгрөг болж, өмнөх сараас 3.0 тэрбум төгрөг буюу 0.3 хувиар буурч, өмнөх оноос 101.3 тэрбум төгрөг буюу 9.6 хувиар өсөв.