Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/01/16-НД НИЙТЛЭГДСЭН

Б.Лхагва: Нэр бүхий шатахуун импортлогч компанийн эрхийг түдгэлзүүлэх саналыг УУХҮЯ-нд хүргүүлээд байна

А.Намуун, iKon.mn
2018 оны 1 сарын 16
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

ШӨХТГ-аас бензин шатахууны хомстол, үнэ нэмэгдсэн асуудал, түүнд хийж буй хяналт шалгалтын талаар өнөөдөр мэдээлэл хийлээ.

ШУУД ҮЗЭХ:

https://www.facebook.com/iKonNews/videos/775695049282732/

ШӨХТГ-ын дарга Б.Лхагва "Улс орон даяар бензин шатахууны хомсдол үүсч, иргэд хэрэглэгчдийн дунд бухимдал үүссэн байна.

Хомсдол үүссэн тохиолдолд Засгийн газраас хязргаалалт хийж болно гэсэн хууль байдаг.

Жил бүр аж ахуйн нэгжүүд байсхийгээд л үнээ нэмнэ гэдэг, тиймээс өнгөрсөн онд бид тус ААН-үүдийг дуудаж уулзаж, зөвлөмж өгсөн.

Нэгдүгээрт, зохиомол бүтээгдэхүүний хомсдол үүсгэхгүй, бараа бүтээгдэхүүний үнийг харилцан тохиролцохүй байх.

Бид зөвлөмж, шаардлага тавьсаар байтал нефть импортлогч компаниуд хоёр ч удаа энэ алдааг гаргалаа.

Нэгдүгээр сарын 9-ний байдлаар гурван компани хомсдол үүсгэсэн алдаа гаргасан. Тиймээс тус байгууллагуудын эрхийг түдгэлзүүлэх болж байгаа юм.

Хоёр удаа давтан алдаатай үйлдэл хийсэн учраас Магнай Трейд компанийн эрхийг цуцлах саналыг УУХҮЯ-нд манай байгууллагаас хүргүүлж байна. Шийдвэрийг УУХҮЯ-аас гаргана. Магнай Трейд, Тэс Петролеум, Петровис компаниудыг шалгаж байгаа. 

Үнэ тарифаа нэмэхгүй, хязгаарлалтаа зогсоо гэсэн шаардлага тавьсаар байтал зарим ШТС-ууд бензин өгөхгүй, эвдэрсэн, гэх мэт шалтаг гаргаж алдаа гаргасан.

Тиймээс тус дураараа авирласан байгууллагуудад Зөрчлийн тухай хуулиар торгох, шийдэх гэх мэт зохих ёсны арга хэмжээг авч ажиллана.

Цаашид хуулинд нэмэлт өөрчлөлт оруулж, алдаа гаргасан байгууллагуудад авах арга хэмжээг чангатгах тал дээр манай байгууллагаас ажиллах болно.

Мөн үнийн зөвлөл ажиллаж байна. Төр болон хувийн хэвшлийн байгууллагууддаа зөвлөмж өгч, ажлын хэсэг байгуулж ажиллаж байна.

Өнөөдрийн байдлаар Петровис компанийн үнэ А 98-2,030, А 95-1,970, НАНО 92- 1,730, АИ92 - 1,630, дизель түлш 1,720 төгрөг байна. Аж ахуйн нэгж байгууллагууд 92 болон дизель түлшийг нэмэхгүй байхыг баримталж байна. 

Гэхдээ үнийн зөвлөл ямар ч шийдвэр гаргаагүй байхад, аль ч ШТС үнээ нэмэх ёсгүй гэсэн зарчмыг бид тавьж байгаа.

Орон нутагт ямар нэгэн хязгаарлалт хийгдээгүй байсан талаарх мэдээлэл өнөөдөр ирсэн. 

Өнөөдрийн байдлаар шатахууны үнийг нэмж болохгүй, үнэ нэмэгдсэнээр өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ нэмэгдэнэ. Монгол Улсын Засгийн газраас нефтийн үнийг нэмлээ гэсэн шийдвэр гараагүй байна" гэв.

Ц.Тэрбиш "АИ 92 болон дизель түлш нь нийтлэг хэрэглээ. Нийтлэг хэрэглээний үнэ өнөөдрийг хүртэл хөдлөөгүй, дундаж үнэ хэвээрээ байгаа. 
Харин ихэнх аж ахуйн нэгжүүд Нано 92, 95, 98 автобензинүүдийг үнийг 50-100 орчим төгрөгөөр нэмсэн байгаа.

Үнийн зөвлөл эцэслэн шийдвэр гаргах хүртэл энэ үнэ нэмэгдэх ёсгүй байсан юм" гэв.