Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/01/15-НД НИЙТЛЭГДСЭН

Нурсултан Назарбаев, Дональд Трамп нар маргааш уулзана

Р.Төмөр, ikon.mn
2018 оны 1 сарын 15
iKon.MN
Зураг зураг

Казахстаны ерөнхийлөгч Нурсултан Назарбаев, АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп нар маргааш буюу Мягмар гарагт Вашингтонд уулзахаар болсныг Цагаан ордон мэдээлжээ.

Удирдагчид эдийн засаг, худалдааны хамтын ажиллагаа, бүс нутгийн аюулгүй байдлын сэдвээр ярилцах гэнэ.

Мөн Оростой харилцах харилцаа, Сирийн иргэний дайн, Афганистаны нөхцөл байдлыг хэлэлцэхээр болжээ. Казахстан улс НҮБ-ын аюулгүй байдлын зөвлөлийг даргалах нэг сарын хугацаатай эрхийг энэ оны эхний өдөр хүлээж аваад байгаа тул Афганистан, Сири зэрэг тогтворгүй бүс нутгуудад авах арга хэмжээний талаар зөвлөлдөх юм байна.

Казахстаны ерөнхийлөгч Нурсултан Назарбаев АНУ-ыг өөрийн хамгийн том худалдааны түншүүдийн нэг гээд тус улсад Америктай холбоотой бизнес эрхэлдэг 500 орчим компани байгаагийн 140 гаруй нь хамтарсан компани болохыг мэдэгджээ.

Казахстаны ерөнхийлөгчийн Вашингтон дахь айлчлал гурван өдөр үргэлжлэх гэнэ.

 

Эх сурвалж: Reuters