Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/01/16-НД НИЙТЛЭГДСЭН

Хөлийн венийн судасны өргөсөл өвчний талаар сургалт, өдөрлөг боллоо

СУРТАЛЧИЛГАА
2018 оны 1 сарын 16
Сурталчилгаа

“Технологийн дэвшлийг Монголд” уриатай Мед Импекс Интернэшнл компани нь венийн судасны эмч нарын Олон улсын нийгэмлэгээс хүлээн зөвшөөрөгдсөн судасны оймс үйлдвэрлэгч ХБНГУ-ын OFA Bamberg брэндийн албан ёсны дистрибьютер юм.

Медимпекс Эрүүл мэндийн худалдааны төвд  2018 оны 01 сарын 13-ны өдөр Оfa Bamberg брэндийн судасны оймс хэрэглэгчдийнхээ санал сэтгэгдлийг нь нээлттэй сонсох, ажил хэрэгтээ тусгах, бүтээгдэхүүн үйлчилгээгээ хэрэглэгчиддээ таниулах, зорилгоор “Хэрэглэгчийн өдөрлөг”-ийг зохион байгууллаа.

 
 
 
 
 

Энэ удаагийн хэрэглэгчийн өдөрлөг нь Мед Импекс Интернэшнл ХХК-ий 15 жилийн ойн хүрээнд зохион байгуулагдаж буй анхны арга хэмжээ бөгөөд өдөрлөгт Шастины Улсын Гуравдугаар Төв Эмнэлгийн Зүрх судасны мэс заслын эмч “Хөлийн венийн судасны өргөсөл” өвчний талаар сургалт хийж, энэ өвчний бүхий л үе шатны эмчилгээний бүтээгдэхүүн болон эмчилгээний уян оймс, триконы талаар дэлгэрэнгүй мэдээлэл, зөвлөгөөг өдөрлөгт оролцсон хүмүүс өглөө.

Мөн судасны өргөслийн үеийн зөв хооллолт, өвчнөөс урьдчилан сэргийлэх дасгал хөдөлгөөнийг заасан нь хэрэглэгчдийн сонирхлыг татсан үр дүнтэй ажил болов.

Учир нь венийн судасны өргөсөл буюу варикоз үүсэх нь удамшлын шалтгаантай тохиолдохоос гадна тухайн өвчтөний амьдралын хэв маяг хооллолт, хувцаслалт, ажил мэргэжлийн онцлог, хөдөлгөөний дутагдлаас шууд хамааран үүсч байгаа мэргэжлийн эмч нар онцгой анхааруулж, зөв амьдралын хэв маягийг хэвшүүлэн, урьдчилан сэргийлэх арга хэмжээг тогтмол авч байх шаардлагатайг мэргэжлийн эмч мэргэжилтнүүд хэрэглэгчдэд зөвлөж байгаа юм. 

Тус өдөрлөгт ирсэн хэрэглэгчиддээ Медимпекс компани урамшуулал болгон Ofa Bamberg – брэндийн бүтээгдэхүүний худалдан авалтын хөнгөлөлтийн эрхийн бичиг, азтай оролцогчдод OFA Bamberg брендийн судасны оймс бэлэглэж хамгийн өндөр настай нэг хэрэглэгчид тусгайлан эрхийн бичиг өгч, хэрэглэгчдээ баярлууллаа.

Хөлийн венийн судасны өргөсөл гэж юу вэ? Таны хөл чинэж, янгинаж өвддөг үү?

Хөлийн венийн өргөсөлт өвчин нь венийн судасны хана нимгэрч, хөндий нь тэлэгддэг өвчин юм. Венийн судасны цусны урсгалын хувиарлалт алдагдсанаар өнгөц венээр цус түлхүү урсах, зогсонгиших нь болсноор ил овойж, зангирч, бөөгнөрч харагдаж эхэлдэг байна.

Венийн судас болгонд клапан буюу хавхлаг бий. Энэ хавхлаг нь венийн судсаар урсаж буй цусны урсгалыг нэг чигт явуулах буюу буцаж урсгахгүй байх үүрэгтэй. Гэтэл энэ хавхлагны үйл ажиллагаа муудсанаас болж цус буцаж урсан судсан доторх даралт ихэсдэг.

 

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.