Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/01/18-НД НИЙТЛЭГДСЭН

"Хөнгөлөлттэй эмийг өдөр бүр олгох бэлтгэл ажил хийгдэж байна"

Ж.Хулан, iKon.mn
2018 оны 1 сарын 18
iKon.MN
Зураг зураг

Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл хөнгөлөлттэй эмийг сард хоёрхон өдөр худалдаалж ахмадуудыг урт дараалалд зогсоож чирэгдүүлдэг явдлыг таслан зогсоохыг холбогдох албан тушаалтнуудад үүрэг болгосон.

Үүний хүрээнд өнгөрсөн оны 12 дугаар сард хөнгөлөлттэй эмийг өдөр бүр худалдаалах талаар холбогдох албаныхан мэдээлэл хийсэн билээ. Тэд "Бүх эмийн санд шалгалт хийгдэж дууссаны дараа хөнгөлөлтийг хэзээнээс эхлэн өдөр бүр олгохоо мэдэгдэнэ. Мөн 2018 онд хөнгөлөлттэй эмийн жагсаалтыг дахин шинэчилнэ" гэсэн юм.

Энэ талаар ЭМЯ-наас тодруулахад "Энэ ажлыг Эрүүл Мэндийн Нийгмийн Даатгалын Газар хариуцан хийж байгаа. Одоогоор олгох бэлтгэлээ хийгээд явж байгаа" гэв.

Бэлтгэл ажлын талаар Эрүүл Мэндийн Нийгмийн Даатгалын Газраас асуухад "Хөнгөлөлттэй эмийг өдөр бүр олгодог болох бэлтгэл ажил үргэлжлэн хийгдэж байгаа.

Шалгалтын ажил болон эмийн жагсаалтыг шинэчлэх ажил үргэлжлэн явагдаж байна" гэх тайлбарыг өгсөн юм. 

Хөнгөлөлттэй эмийн жагсаалт: