Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/01/15-НД НИЙТЛЭГДСЭН

Жэймс Харден ирэх долоо хоногт эргэн ирнэ

SPS телевиз
2018 оны 1 сарын 15
SPS
Зураг зураг

Хьюстен Рокетс багийн хамгаалагч Жэймс Харден 2017 оны 12 дугаар сарын 31-ний өдөр баруун өвдөгний шөрмөсөндөө бэртэл авсан билээ. Тэрбээр түүнээс хойш зургаан тоглолт өнжсөн бөгөөд түүний эзгүйд баг нь дөрвөн хожил авч, хоёр хожигдол хүлээгээд байгаа юм.

Тэгвэл Рокетсийн дасгалжуулагч Майк Д’Энтони Ням гарагт хийсэн бэлтгэлийн дараа сэтгүүлчдэд мэдээлэл өгөхдөө Жэймс Харденг ирэх долоо хоногийн Пүрэв гарагт Миннесота Тимберволвесийн эсрэг эсвэл Бямба гарагт Голден Стэйт Уорриорсийн эсрэг бэртлээс эргэн ирж талбайд гарах боломжтой талаар дурдсан байна.

Багийн эмч нар түүнийг хоёр долоо хоногийн дараа дахин шинжилгээ хийж талбай дээр эргэн гарах хугацааг тодорхойлно гэж байсан билээ. Гэсэн ч ирэх долоо хоногт багтаж бэртлээс эргэн ирэх талаар дурдсан нь эмчилгээний явц сайн байгааг илтгэж байгаа хэрэг юм.

Улирлын үнэ цэнэтэй тоглогчоор нэрлэгдэх өндөр магадлалтай байгаа Жэймс Харден энэ улирал 32.3 оноо, 9.1 оновчтой дамжуулалт дунджилж байна.

Зураг