Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/01/15-НД НИЙТЛЭГДСЭН

Д.Загджав: "Рио Тинто" компанийг Монголын хөгжилд тодорхой хувь нэмэр оруулахыг шаардаж байна

Б.УЧРАЛ, iKon.mn
2018 оны 1 сарын 15
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Уул уурхай, хүнд үйлдвэрийн дэд сайд Д.Загджав "Оюутолгой" компанийн талаар мэдэгдэл хийж байгааг хүлээн авч үзнэ үү. 

ШУУД: 

https://www.facebook.com/iKonNews/videos/775215489330688/

Д.Загджав "Тэвчээрт хязгаар бий. Энэ бол Монголын ард түмний санаа бодлын илэрхийлэл юм. 

Би "Рио Тинто" компанийг Монголын хөгжилд тодорхой хувь нэмэр оруулахыг шаардаж байна. 

Оюу толгой компани хөрөнгө оруулалтын гэрээгээр хүлээсэн зарим үүргээ биелүүлэхгүй ирлээ. Монгол Улсад цахилгаан станц барьж байгуулах ёстой байсан ч үүнийгээ хэрэгжүүлсэнгүй. Цаашид зэс хайлуулах үйлдвэр яасан. 3 сая тонныг концентраци хэлбэрээр нь гаргасаар байна. 

Зарим нэг хүмүүсийг ажилд авсан, томилсон төдий хэмжээний ажлын байр босгосноос өөр зүйл хийхгүй байна. Яагаад Ханбогд сумыг хот болгож болохгүй байгаа юм бэ. 

Манай баялгаар хөрөнгө босгож, тэрбум тэрбумаар нь олж байгаа хэрнээ манайд яагаад оруулахгүй байгаа юм бэ. Тэд 5-6 тэрбум ам.доллар босгочихоод 1 тэрбум ам.долларыг нь л Монгол руу оруулсан байна.

Бидний сайн мэдэх Дубайн гэрээ манайд ашиггүй гэрээ болж, гадныхан хожсон. Зэсийн үнэ өсөж, 2018 онд 8,000 ам.доллар хүрэх төлөв ажиглагдаж байна. 

Үүнээс манай улсад юу орж ирж байна гэдгийг бодох хэрэгтэй. Өр нэмэгдэж, ажилгүйдэл, ядуурал гэх буман асуудал байна. 

Тиймээс бид "Оюу толгой" компанийг Монгол Улсын хуулийн этгээдээр бүртгэж, үр өгөөжийг нь нэмэгдүүлж, ирээдүйд чиглэсэн бодлогоор эдийн засгаа сайжруулах шаардлага тулгараад байгааг албан ёсоор мэдэгдэж байна" гэв.

 
Гэрэл зургийг mpa.mn

Тэрбээр мэдээллийн дараа сэтгүүлчдийн асуултад хариуллаа.

-Танай дүүгийн компанийг "Оюу толгой"-н туслан гүйцэтгэгч байсан гэсэн. Энэ үнэн үү?

-Би 3 дүүтэй. Нэг нь төрийн өмчит компанид, хоёр нь хувийн салбарт бизнес эрхэлдэг. Би тэдний ажилд хөндлөнгөөс оролцдоггүй. Манай дүүгийн компани туслан гүйцэтгэгч байсан гэж сонсоогүй.

-Энэ таны хувийн байр суурь уу, эсвэл яамны байр суурь уу?

-Энэ бол Монгол Улсын Уул уурхай, Хүнд үйлдвэрийн дэд сайдын мэдэгдэл. Ард түмнийхээ өмнөөс хийж байна.

-Салбарын сайд таныг буцаан татна гэснийг та юу гэж бодож байна?

-Тэр бол тухайн хүний өөрийнх нь байр суурь.