Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/01/15-НД НИЙТЛЭГДСЭН

Нэгдүгээр сарын 15: Байгууллагын уур амьсгал

ikon.mn
2018 оны 1 сарын 15
iKon.MN
 

 -Хийж чаддаггүй нь биш, хийж чаддаг зүйлс нь чухал-

Хоёрхон цэцэн үг л байгууллагын уур амьсгалыг тодорхойлчихож чадна. Нэг нь Эндрю Карнэгийн булшны чулуун дээрх: 

"Энд өөрөөсөө илүү сайн эрсийг өөрийн удирдлага дор оруулж чаддаг хүн нойрсож байна"

гэсэн бичээс юм. Харин нөгөөх нь хөгжлийн бэрхшээлтэй хүмүүст ажил олоход нь тусалсан "Хийж чаддаггүй нь биш, хийж чаддаг зүйлс нь чухал" гэсэн уриа байдаг. Үүний бас нэг сайн жишээ бол Ерөнхийлөгч Франклин Д.Рүзвэлтийн Дэлхийн II дайны үеийн итгэлт туслах Харри Хопкинс билээ. 

Алхам бүр нь тамлал шиг санагдах үхэж буй түүн шиг хүн хааяа нэг хэдхэн цаг ажиллаж чадна. Үүний улмаас тэр хамгийн чухал ажлаасаа бусдыг нь хаяхад хүрчээ. Гэхдээ ингэлээ гээд Харри Хопкинс үр бүтээмжтэй байдлаа алдсангүйгээр үл барам Винстон Чөрчилийн хэлснээр "Үйл явдлын гол зүрх" болж дайны үеийн Вашингтонд хамгийн их зүйлийг хийж бүтээсэн юм.

Хопкинсийн энэ гайхалтай хувь нэмрийг бодит болгохын тулд Ерөнхийлөгч Рүзвэлт өөрийн бүхийл дүрэм журмыг зөрчих хэрэгтэй болсон гэдэг.

ГҮЙЦЭТГЭХ ЗҮЙЛ: Хамтран ажиллагсдынхаа давуу тал болон чадварыг нээж, давуу талыг нь хэрхэн хөгжүүлэх талаар бодож олно уу.

 

XX зууны менежментийн нөлөө бүхий эрдэмтэн, онолч Питэр Ф.Дракерын  зөв зүйлийг хийх урам зориг, шинэ санаа өгөх 366 өдрийн хичээл буюу "Өдөр бүр Дракертай хамт" номыг iKon.mn зохиогчийн эрхийн зөвшөөрлийн дагуу гурван сарын турш цуврал болгон уншигч танд хүргэхээр бэлдлээ.