2018/04/25
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,397.07₮
B32
УЛААНБААТАР
19°
|
B30
УЛААНБААТАР
25°
|
B30
УЛААНБААТАР
22°
|
10°
04:00
S32
05:00
S32
06:00
S32
07:00
S32
08:00
S32
09:00
S32
10:00
S32
11°
11:00
S32
13°
12:00
S32
16°
13:00
S32
17°
14:00
S32
18°
15:00
S32
18°
Энэ мэдээ хуучирсан буюу 2018/01/14 -нд нийтлэгдсэн мэдээ болно.

Нэгдүгээр сарын 14: Удирдах хандлага

ikon.mn
2018 оны 1 сарын 14
iKon.MN
 

 -Хамгийн доод түвшний ажилтнаас хүртэл удирдах хандлагыг хүсэх нь шинэчлэл юм-

Хүний нөөцөөс өөр үйлдвэрлэлийн баялаг бүтээгчид дунд үр бүтээл муутай ажилладаг хэсэг байдаггүй. Энэхүү хэрэглэгддэггүй нөөц болох хүний чадвар болон хандлагыг өөрчилж чадсан цөөхөн хэдэн байгууллага бүтээмжээ нэмэгдүүлж, гүйцэтгэлийн гайхалтай амжилтад хүрч чаддаг. 

Хүний нөөцийг зохистой ашигласнаар дийлэнх байгууллагын бүтээмж ихсэх асар том боломж бий. Үр дүнд нь удирдлагын багийнхан одоо байдаг шигээ аливаа нэг арга барил эсвэл эд зүйлд биш харин менежментдээ л анхаарлаа бүрэн хандуулж чадах юм.

Бид хүний нөөцийн бүтээмжийг ямар хүчин зүйл бүтээн, бий болгодгийг мэднэ. Энэ ур чадвар, эсвэл цалин хөлс биш, харин хамгийн чухал хүчин зүйл болох "удирдах хандлага" юм. Үүгээрээ бид тухайн ажилтан нь өөрийнхөө ажил үүрэг болон бүтээгдэхүүнийг яг л удирдагч хүний нүдээр харж, хандахыг хэлж байна.   

ГҮЙЦЭТГЭХ ЗҮЙЛ: Та ажилтнууддаа удирдах үүрэг хариуцлага бий гэдгийг мэдрүүлэхийн тулд юу хийж чадах вэ?

 

XX зууны менежментийн нөлөө бүхий эрдэмтэн, онолч Питэр Ф.Дракерын  зөв зүйлийг хийх урам зориг, шинэ санаа өгөх 366 өдрийн хичээл буюу "Өдөр бүр Дракертай хамт" номыг iKon.mn зохиогчийн эрхийн зөвшөөрлийн дагуу гурван сарын турш цуврал болгон уншигч танд хүргэхээр бэлдлээ. 

x