2018/01/23
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,422.30₮
B32
УЛААНБААТАР
-26°
|
-34°
B32
УЛААНБААТАР
-24°
|
-32°
B32
УЛААНБААТАР
-23°
|
-33°
16:00
S32
-27°
17:00
S32
-29°
18:00
S32
-31°
19:00
S32
-32°
20:00
S32
-33°
21:00
S32
-34°
22:00
S32
-34°
23:00
S32
-34°
00:00
S32
-33°
01:00
S32
-34°
02:00
S32
-34°
03:00
S32
-34°

Хавайн арлыг чиглэсэн баллистик пуужингийн цохилтын тухай хуурамч түгшүүр зарлажээ

Р.Төмөр, ikon.mn
2018 оны 1 сарын 14
iKon.MN

Өчигдөр буюу Бямба гарагийн өглөө Хавайн арлын иргэд түгшүүртэй мэдээ хүлээж авчээ. АНУ-ын нэгэн муж болох тус арлын оршин суугчид өглөөний 8 цагийн үед пуужингийн цохилт айсуй тухай анхааруулга мессэж гар утсан дээрээ хүлээж авсан байна.

Сошиал орчинд тарсан гар утасны дэлгэцний зураг дээр “Баллистик пуужингийн цохилт Хавайг чиглэж байна. Даруй хоргодох байранд орно уу. Энэ бол сургуулилалт биш” гэжээ.

Үүний дараа Хавайн телевизийн сувгууд мөн нэвтрүүлгийнхээ дундуур дуу хоолойгоор түгшүүр зарлаж, ямар арга хэмжээ авах ёстойг зааварласан байна.

Гэвч үүнээс 38 минутын дараа түгшүүр нь хуурамч болохыг дахин зарлажээ.

CNN сувгийн мэдээлснээр Хавайн Онцгой Байдлыг Удирдах Газрын жижүүрүүд ээлж солилцох үед хэн нэг нь буруу товч дарснаас хуурамч түгшүүр зарлагдсан байна.

Алдаатай үйлдлийн улмаас түгшүүрийн дохио үүрэн холбоо, телевизийн оператор компаниудад хүрсэн ажээ.

Хойд Солонгосын цөмийн зэвсгийн аюул өсөн нэмэгдсэн энэ үед аюулаас хамгаалах систем найдваргүй байдлаа харуулсанд АНУ-ын улс төрчид харамсаж байгаагаа илэрхийлцгээж байна.

Пёньяны дэглэм АНУ-ын аль ч нутаг дэвсгэрт цөмийн цохилт өгөх чадвартай болсноо зарлаад байгаа. Номхон далайд орших Хавай муж нь пуужингийн цохилтод өртөх хамгийн өндөр магадлалтай бүс нутаг юм.

 

Эх сурвалж: Quartz

 

x