Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/01/13-НД НИЙТЛЭГДСЭН

Амыг нь үдэхийн тулд Трамп порно одод их хэмжээний мөнгө төлснийг мэдээлжээ

Э.Сэмүүн, ikon.mn
2018 оны 1 сарын 13
iKon.MN
Зураг зураг
Трамп, Стефани нарын 2006 оны гэрэл зураг

2006 онд Дональд Трамптай бэлгийн харьцаанд орж байсан түүхийг нь нууцлахын тулд түүний өмгөөлөгч Майкл Коэн порно од эмэгтэйд $130,000 шилжүүлж байсныг The Wall Street Journal сэтгүүл өчигдөр буюу Баасан гарагт мэдээлжээ.

2016 онд ерөнхийлөгчийн сонгууль эхлэхээс хэдхэн долоо хоногийн өмнө мөнгийг шилжүүлсэн гэнэ.

Трампын компанид 10 орчим жил ажилласан өмгөөлөгч Майкл Коэн, Stormy Daniels хэмээх дэлгэцний нэрээрээ алдаршсан жүжигчин Стефани Клиффордтой 2016 оны аравдугаар сард нууцын гэрээ байгуулж, мөнгийг шилжүүлжээ.

2006 оны долдугаар сард Lake Tahoe-д болсон алдартнуудын гольфийн тэмцээний үеэр Трамптай учирснаа Клиффорд ойрын хүмүүстээ ярьж байсан гэнэ.

 
Stormy Daniels

Трамп 2005 онд гурав дахь эхнэр Меланиатай гэрлээд байсан юм. Энэхүү мэдээллийн дараа Цагаан ордны төлөөлөгч болон өмгөөлөгч Майкл Коэн нар болсон явдлыг үгүйсгэсэн байна. Гэхдээ тэдний хэн нь ч мөнгө төлсөн тухайд тайлбар хийгээгүй байна.

Мэдээнд өгүүлснээр Коэн жүжигчин эмэгтэйд “Трамптай ямар нэг сэксийн болон романтик харилцаа байгаагүй” гэсэн агуулгатай текст бүхий имэйл илгээж, “Stormy Daniels” нэрээр гарын үсэг зуруулсан байжээ.

Хатагтай Клиффорд мөн дээрх мэдээллийг няцааж, “Дональд Трампаас мөнгө авсан гэх яриа ямар ч үндэслэлгүй” гэсэн байна. Гэхдээ тэр дээрх явдлын үеэр “мөнгө шилжиж ирэхгүй удсан тул гэрээгээ цуцална гэж сүрдүүлсэн” хэмээн бусдад ярьж байсан талаараа тайлбар өгөөгүй байна.

The Wall Street Journal энэ нийтлэлдээ Трампын Клиффордтой авхуулсан 2006 оны гэрэл зургийг хавсаргажээ. 2016 оны аравдугаар сард өөр нэг порно жүжигчин Жессика Дрэйк мөн 2006 оны гольфийн тэмцээний үеэр Трамп өөрийг нь зөвшөөрөлгүй үнсэж байсан тухай гомдоллож байв.

Тухайн үед Цагаан ордон энэ мэдэгдлийг ор үндэсгүй гүтгэлэг хэмээн няцаасан юм.

 

Эх сурвалж: Business Insider