Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/01/13-НД НИЙТЛЭГДСЭН

Нэгдүгээр сарын 13: Менежмент ба чөлөөт урлаг

ikon.mn
2018 оны 1 сарын 13
iKon.MN
 

 -Менежмент бол чөлөөт урлаг юм-

Менежментийг чөлөөт урлаг хэмээдгийн учир нь "чөлөөт" гэдэг нь мэдлэгийн үндэс, өөрийгөө танин мэдэхүй, мэргэн ухаан болон манлайлал, "урлаг" гэдэг нь туршлага болон хэрэгжилтийг хэлж байгаагаас тэр юм.

Менежерүүд сэтгэл судлал, гүн ухаан, эдийн засаг, түүх, физик болон ёс зүйн онол гэх мэт хүн төрөлхтний нийгэм, соёл болон шинжлэх ухааны зах зухаас мэдлэг, ойлголт авч байдаг билээ.

Гэвч тэд энэхүү мэдлэгээ өвчтөнийг анагаах, сурагчдад заах, гүү барих, "хэрэглэгчид ээлтэй" компьютерийн програм бүтээж борлуулах гэх мэт ашиг тустай зүйлсэд төвлөрүүлэх хэрэгтэй байна.

ГҮЙЦЭТГЭХ ЗҮЙЛ: Өөрийгөө хүмүүнлэгийн болон нийгмийн ухааны тал дээр хөгжүүлэх төлөвлөгөө байна уу? Хэрэв байхгүй бол өнөөдөр тийм төлөвлөгөө гаргаарай.

 

XX зууны менежментийн нөлөө бүхий эрдэмтэн, онолч Питэр Ф.Дракерын  зөв зүйлийг хийх урам зориг, шинэ санаа өгөх 366 өдрийн хичээл буюу "Өдөр бүр Дракертай хамт" номыг iKon.mn зохиогчийн эрхийн зөвшөөрлийн дагуу гурван сарын турш цуврал болгон уншигч танд хүргэхээр бэлдлээ.