Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/01/12-НД НИЙТЛЭГДСЭН

ЖАГСААЛ: Үндсэн хуулиар хүний эрхийн асуудлууд зөрчигдөж байгааг эсэргүүцлээ

Т.Саран, iKon.mn
2018 оны 1 сарын 12
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Үндсэн хуулиар хүний эрхийн асуудлууд зөрчигдөж байгааг эсэргүүцсэн иргэд, ард түмний онц түр зөвлөлийн хамтарсан жагсаал өнөөдөр боллоо. 

Энэ талаар АТОЗ-ийн тэргүүн Ц.Нарангэрэл "Өнөөдөр 26 жилийн өмнө Үндсэн хуулиа баталсан өдрийн өмнөх өдөр. Энэ өдөр бид хүний эрхийн асуудлууд Үндсэн хуульд зөрчигдөж байгааг эсэргүүцэж байна. Үндсэн хуулийн 16-р зүйлийн 1-18-д заасан 18 эрх байдаг.

Энэ 18 эрх дотор эрүүл, аюулгүй орчинд амьдрах, хууль шүүхийн өмнө иргэд тэгш эрхтэй байх зэрэг заалтууд маш ноцтойгоор зөрчигдөж байгаа. Хүний эрхэнд ноцтойгоор халдсан заалтуудыг эргэж харах шаардлага байна. Үндсэн хуулийг өөрчлөх цаг нь болсон гэвэл болсон. Гэхдээ Үндсэн хуулийг өөрчилж байгаа эрх баригчид иргэдийн дунд зөвлөлдөх санал асуулга нэртэй улстөрийн залилан хийж байна.

УИХ-ыг тарааж, онц байдал тогтоох ёстой. Үүний дараа ард түмний онц их хурлыг хуралдуулахыг шаардаж байна. Монголын ард түмэн цаашид хэрхэн амьдрахаа шийдэх эрхтэй" гэлээ. 

Фото

Гэрэл зургийг mpa.mn

Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг