Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/01/12-НД НИЙТЛЭГДСЭН

Төв банкны тухай хуулийн төслийг гишүүдийн 69.1 хувь нь дэмжиж БАТАЛЛАА

Б.УЧРАЛ, iKon.mn
2018 оны 1 сарын 12
iKon.MN
Зураг зураг
Монголбанк
эрэмбэлэх:   шинэ нь эхэнд хуучин нь эхэнд

13:01 2018/01/12

Төв банкны тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг бүхэлд нь батлах санал хураалт явуулахад гишүүдийн 69.1 хувь нь дэмжиж, хууль батлагдлаа. 

12:31 2018/01/12

УИХ-ын гишүү Д.Тэрбишдагва "Төв банкууд Үнийн тогтвортой байдал дээр анхаарч байгаа. Энэ цаашид маш чухал асуудал. Уг заалтыг орхигдуулсанд харамсаж байна.

УИХ өөрсдийнхөө тавьсан Монголбанкны удирдлагадаа итгэхгүй юм шиг байна. Цалин хөлсөө өөрсдөө тогтоогоод явах боломжтой шүү дээ. Дэлхийн том банкируудтай уулзаж хэдэн зуун сая ам.долларын гэрээ хэлэлцээ хийвэл тохирох цалин хөлсөө авах боломжтой. Бид тамын тогооны үлгэр шиг байна.

Хоёрдугаарт хараат бус гишүүдийг Монголбанкны Ерөнхийлөгч өөрөө оруулж ирж болно. Үүнийг нь бид Байнгын хороо, УИХ-аар батална шүү дээ. Банкны ерөнхийлөгч гэдэг хүн чинь банкны салбарынхаа чухал хүмүүсийг өөрөө олж ирэх ёстой болохоос Байнгын хороо хүн хайгаад явж болохгүй" гэв. 

12:27 2018/01/12

"Монголбанк 4-5 удаагийн хяналт шалгалтын дор үйл ажиллагаагаа явуулдаг"
 
Монголбанкны Ерөнхийлөгч Н.Баяртсайхан "Монголбанкны Захирлуудын зөвлөл дээр Валютын нөөцийн бүтэц, түүнийг хэрхэн яаж удирдах вэ гэдэг асуудлаар жил бүр шийдвэр гаргадаг. Энэ журам цаашид хэрэгжээд, Монголбанкны Хяналтын зөвлөлийн хяналт доор валют болон нөөцийн удирдлага явна.

Олон асуудлыг хамтын удирдлагын зарчмаар шийдвэр гаргах, түүнд нь УИХ-аас томилогдсон Хяналтын зөвлөлийн гишүүд хянаад явна.

Мөн Монголбанкны Дотоод Аудитын газар гэж байдаг. Түүнээс гадна олон улсын Аудитын компани, Үндэсний Аудитын газраар давхар хянуулдаг. Монголбанк 4-5 удаагийн хяналт шалгалтын дор үйл ажиллагаагаа явуулдаг" гэв. 

12:08 2018/01/12

УИХ-ын өнөөдрийн чуулганаар Төв банкны тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон түүнтэй хамт өргөн мэдүүлсэн хуулиудын өөрчлөлтийг хэлэлцэж эхэллээ. 

"Төв банкны зорилгод үнийн тогтвортой байдал, төгрөгийн тогтвортой байдал хоёрын ялгааг сайн гаргасангүй"

УИХ-ын гишүүн Б.Жавхлан "Төв банкны тухай хууль манай эдийн засгийн суурь хууль юм. Нэмэлт өөрчлөлтийн хамгийн гол зүйл зөв явж чадсангүй гэж бодогдоод байна. Үүнийг гишүүд хайхарсангүй. Төв банкны зорилгод үнийн тогтвортой байдал, төгрөгийн тогтвортой байдал хоёрын ялгааг сайн гаргасангүй. Үүрэг функцээрээ боломжгүй зүйлийг нь зорилтод оруулаад байна. Төв банк өөрөө валютын бодлогыг хийх боломжгүй. Засгийн газар өөрөөсөө галаа холдуулж, Төв банк руугаа чихчихээр маш том бодлогын орон зай дахиад л эзгүй үлдлээ" гэв. 

УИХ-ын гишүүн Б.Баттөмөр "Б.Жавхлан гишүүн зөв асуудал хөндөж байна. Төв банкны хууль 22 дахь жилдээ зохицуулалт хийж ирлээ. Энэ хугацаанд Төв банк төгрөгийн тогтвортой байдлыг хангах үүргээ гүйцэтгэж ирсэн.

Төгрөгийн тогтвортой байдлыг Төв банк дангаараа хангаж чадахгүй гэдэгтэй санал нэг байна. Гэхдээ мөнгөний бодлогоороо дамжуулж хангах боломж бий. Нөгөө талд Засгийн газар чухал үүрэгтэй.

Тийм учраас нэгэнт мөнгөний бодлогоороо төгрөгийн тогтвортой байдлыг хангах гэдэг утгаараа орж байна гэж ойлгож байгаа. Цаашид Засгийн газарт үүргийг нь тодорхой болгож өгөх шаардлагатай гэж үзэж байна" гэв. 