Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/01/12-НД НИЙТЛЭГДСЭН

Путин Ким Жон Уныг “нэгдүгээр үе дээр Өрнөдийг яллаа” гэжээ

Р.Төмөр, ikon.mn
2018 оны 1 сарын 12
iKon.MN
Зураг зураг

ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин өчигдөр сэтгүүлчидтэй уулзахдаа Хойд Солонгосын удирдагч Ким Жон Уныг магтсан үг хэлжээ.

“Миний бодлоор Ким Жон Ун нэгдүгээр үе дээр ялалт байгууллаа. Тэр цөмийн зэвсэгтэй болж, дэлхийн хаана ч хүрэх чадвартай пуужинтай болсноор стратегийн гол зорилтуудаа биелүүллээ” хэмээн Путин ярьсан байна.

Тэр бас Ким Жон Уныг “хэрсүү, буурьтай улс төрч болж чадсан байна” хэмээн магтжээ. Путин Хойд Солонгостой яриа хэлэлцээр хийх цаг нь болсон, Ким Жон Ун одоо нөхцөл байдлыг намжаахыг хүсэж байгаа гэж бодож байгаагаа сэтгүүлчидтэй хуваалцсан байна.

Өнгөрсөн оны турш ОХУ Өрнөдийнхнийг Пёньянтай дипломат яриа хэлэлцээрийн замаар хэл амаа ололцохыг уриалсаар ирсэн юм. Хойд Солонгосын эсрэг нэмэлт хориг тавих НҮБ-ын шийдвэрийг ОХУ мөн  эсэргүүцэж байсан юм.

 

Эх сурвалж: Reuters