2018/01/16
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,431.51₮
B32
УЛААНБААТАР
-15°
|
-25°
B32
УЛААНБААТАР
-13°
|
-22°
B32
УЛААНБААТАР
-17°
|
-26°
01:00
S32
-28°
02:00
S32
-28°
03:00
S32
-29°
04:00
S32
-31°
05:00
S32
-31°
06:00
S32
-29°
07:00
S32
-29°
08:00
S32
-29°
09:00
S32
-28°
10:00
S32
-27°
11:00
S32
-25°
12:00
S32
-22°

Т.Лхагвасүрэн: Гэрт минь зул, зураг хоёр, гарт минь хичээлийн цүнх нь л үлдлээ

Б.Төгөлдөр
2018 оны 1 сарын 12
MorninigNews.mn
Гэрэл зургийг mpa.mn

Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт байрлах “Очир" төвийн зочид буудлын өрөөнд 13 настай охин учир битүүлгээр амиа алдсан хэрэг өнгөрсөн оны наймдугаар сарын 23-ны өдөр гарсан. Энэ хэрэгт Д.Жавхлан, М.Амарболд нарыг сэжигтнээр татан шалгаж байгаа бөгөөд хэргийн анхан шатны шүүх хурал өчигдөр боллоо. Тэгвэл Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх бүрэлдэхүүн хэргийг хянан үзээд нөхөн гүйцээх боломжгүй, мөрдөн шалгах ажиллагаа хийлгэх шаардлагатай гэж үзэв. Улмаар хэргийг прокурорт буцаасан юм.

Сэжигтнүүдийг Эрүүгийн хуулийн 10.1-2.7, 10.1-2.11, 17.2-1-д зааснаар буруутгаж байгаа юм. Эдгээр зүйл заалтад 10.1-2.7 хохирогчийн биеэ хамгаалж чадахгүй, бага насны хүүхдийн аминд хүрсэн, 10.1-2.11 бүлэглэж амь насанд нь хүрсэн, 17.2-1 бусдын эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авсан бол зургаан сараас таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ хэмээн заасан байдаг.

Түүнчлэн Шүүхийн шинжилгээний хүрээлэнгээс дүгнэлт гаргахдаа талийгаач охин их хэмжээний согтууруулах ундаа уусны улмаас хордлогод орж амиа алдсан гэх дүгнэлт гарсан билээ. Энэ нь талийгаач охины гэр бүлийнхэн болон олон нийтийн хувьд тун ч харамсалтай хийгээд эсэргүүцэхээр дүгнэлт гэж хэлж болно. 

Тэр ч утгаараа охины аав шүүх хурлын талаар “Хэрэг прокурорт буцаагдсанд харамсаж байна. Манай гэр бүлийнхний хувьд маш хүнд байна. Охиноос минь үлдсэн зүйл гэвэл гэрт минь зул, зураг хоёр, гарт минь хичээлийн цүнх нь л байна” хэмээн хоолойгоо зангируулан хэлж байлаа.

Мөн охины эмээ С.Оюунцэцэг “Бүтэн таван cap болоход хуулийнхан сэтгэлээ гарган ажиллахгүй байна. Мэдээж ажиллаж байгаа хүмүүс бий. Түүнийг үгүйсгэхгүй. Мөрдөн байцаах газар, тэр тусмаа анхны мөрдөн байцаагч Пүрэвдоржид бид үнэхээрийн гомдолтой байгаа. Тэр хүн яагаад хэргийн газар хэрэгтнүүдийн ээж, дүү нарыг яагаад оруулсан юм бэ. Тэд юу устгасныг яаж мэдэх юм. Эд мөрийн баримтуудыг гар утсандаа бичиж авсан гэж байснаа дараа нь яагаад форматалсан гээд устгачихсан байгаа юм бэ. Хэргийн газрын камерын бичлэг гол үүрэг гүйцэтгэдэг. Гэтэл камерын бичлэгийг хүртэл устгачихсан байгаа юм” гэв.

Харин өмгөөлөн Р.Булгамаа “Хэргийг прокурорт буцаасан. Хэргийн зүйлчлэлийг эргэж харна гэдэгт итгэж байна. Ар гэрийнхэн сэтгэл зүйн хүнд дарамтад таван cap тарчиллаа. Тиймээс сэтгэл судлалын хүрээлэнд хандаж ар гэрийнхнийх нь сэтгэл зүйн хохирлыг тогтоолгох хүсэлтэй байна" гэсэн юм.

Мөн шүүх шинжилгээний дүгнэлтээр уушгины цэгийн харвалт, тархины харвалт, хүзүүний эрээн булчингийн харвалт зэрэг дотуур гэмтлийн шинж тэмдэг охинд илэрчээ. Тиймээс үүнийг архи уусан даруйд гардаг шинж тэмдэг мөн эсэх, хэрэв тийм бол ямар хэмжээний архи уусан үед ийм нөхцөл байдал үүсдэг вэ гэдгийг нарийвчлан тогтоолгох хүсэлтээ шүүхэд өгсөн гэж байлаа.

Өмгөөлөгч Р.Булгамаа өмнө нь ч охиныг архины хордлогын улмаас амиа алдсан гэдэг дүгнэлтийг хүлээн зөвшөөрөхгүй гэдгээ мэдэгдэж байсан. Учир нь "Шүүх эмнэлгийн дүгнэлтээр 5.7 хувийн промилл спирт гарсан байгаа нь сэжигтнүүд охинд маш их хэмжээний архи өгсөн гэдгийг нотолж байгаа. Гэтэл хоёр сэжигтэн этгээдийг цагдаагийн байгууллага драйвер үлээлгэж согтолтын зэргийг тогтоогоогүй байгаа юм. Нэгтгээд хэргийн газраас оргон зугтаасан.

Хэргийг мөрдөн шалгаж, хяналт тавьсан прокурорт ямар ч хариуцлага тооцсонгүй. Өнөөдөр согтолтын зэргийг шалгаагүйн улмаас хоёр сэжигтэн этгээд өөрсдөө эв эрүүл болж, харин охин ганцаараа хоёр шил архи уусан болж таарч байна. 13 настай охин ганцаараа нэг дор хоёр шил архи уух уу.

Эндээс л архийг хэн уулгав, үүдэн шүд хөдөлсөн, хамар уруул мурийлттай, хөлийн эрээн булчинд хөхрөлт өгсөн гэх мэт асуудлыг тодруулах шаардлага гарч ирээд байгаа юм. Хүн амины гэмт хэргээ халхлах зорилгоор “энэ охин өөрөө л архи ууж согтож нас барсан юм” гэсэн дүр төрхийг үүсгэхийн тулд ам руу нь архи цутгасан байхыг үгүйсгэхгүй. Хоёрын хоёр шил архи хүүхдийн ходоодонд орох ёсгүй. Бид шүүх хурлаар тодорхой асуудлыг гаргаж тавина" хэмээж байсан.

Энэ хэрэг нийгмийг цочирдуулсан. Үнэндээ 13-хан настай охиныг хүчирхийлж, хэрцгийгээр хороочхоод байхад цочирдохоос аргагүй. Нийгэмд ямар муу, муухай үйлдлүүд нуугдаж буйг бяцхан охин амиараа илчиллээ. Гэвч хэргийг хэрхэн шийдвэрлэх бол.

Сэжигтнүүд нь 14 сая төгрөгөөр өмгөөлөгч хөлсөлчхөөд, талийгаачийн гэрийнхэнд 100 мянган төгрөг өгөхийг оролдсон тухай охины аав уйлан байж ярьсан удаатай. Үнэн хэрэгтээ мөнгөнөөс чухал зүйл байдаг, түүнийг нөхөх боломжгүй, үр хүүхдээ хараа хяналтаасаа хэрхэвч гаргаж болохгүй, хүн төрхт “араатан”-ууд хаа сайгүй хөлхөж байна, зочид буудал нэртэй ч архичид, хүчирхийлэгчдийн үүр уурхай болсон стандартын бус “газар”-ууд олон байна гээд тоочвол охин нийгмийн бүхий л муу муухайг илчлэн одсон.

Энэ хэргийн мөрөөр хүчирхийллийн эсрэг үйл ажиллагаа явуулдаг төрийн бус байгууллагууд ч дуу хоолой, саналаа нэгтгэн арга хэмжээ авч, одоо хууль, шүүхийн байгууллага хэрхэн ажиллаж, дүгнэлт, шийдвэрээ гаргахыг хүлээж байна.

x