Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/01/12-НД НИЙТЛЭГДСЭН

ҮЙЛ ЯВДАЛ: Үндсэн хуулийн хэрэгжилтийн талаар цуглаан хийнэ

ikon.mn
2018 оны 1 сарын 12
iKon.MN

Засгийн газрын XI байранд

09:00 цагт Үндэсний статистикийн хорооны удирдах ажилтны зөвлөлийн хурал болно.

Нийслэлийн Засаг даргын тамгын газрын үүдэнд 

10:00 цагт Үндсэн хуулийн хэрэгжилтийн талаар жагсаал, цуглаан хийнэ.

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны 10 давхарын хурлын зааланд

13:30 цагт ХНХЯ-ны харъяа Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн төвөөс 7 дахь жилдээ зохион байгуулж буй “Эрүүл-аюулгүй ажлын байрыг эрхэмлэгч байгууллага-2017” болзолт уралдааны шилдэг аж ахуйн нэгж байгууллагыг шалгаруулах ёслолын арга хэмжээ болно. 

МҮХАҮТ-ын 507 тоот 

14:00 цагт МҮХАҮТ, Нийслэлийн Багануур дүүрэгтэй орон нутагт бизнесийн таатай орчин бүрдүүлэх, гадаад, дотоодын хөрөнгө оруулалтыг дүүрэг, орон нутаг руу чиглүүлэх, Багануур дүүргийн бизнес эрхлэгчдийг дэмжих чиглэлэээр хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурна.

ШУА-ийн Их Чуулганы 3-р хурлын танхим

15:00 цагт Монгол Улсын Архивын Ерөнхий газар, ШУА-ийн Түүх, Археологийн хүрээлэн, БНХАУ-ын ШУА-ийн Хил хязгаар, газар зүйн хүрээлэнтэй хамтран хэвлүүлсэн “Зарилгаар Зарсан Хүрээнд сууж хэрэг шийтгэгч сайдын газарт холбогдох баримтын эмхэтгэл” 20 боть бүтээлийн нээлт болно.