Сүхбаатар дүүрэгт "Хог хаягдлын ухаалаг систем"-ийг нэвтрүүлсэн талаар өнөөдөр мэдээлэл хийлээ.
Энэ талаар СБД-ийн Засаг дарга Х.Болормаа "Сүхбаатар дүүрэг төвийн дүүрэг. Энэ утгаараа хог хаягдалд санаа их зовдог.
Сүхбаатар дүүргийн хэмжээнд хамгийн их хог цуглардаг, гэмт хэрэг зөрчил гардаг нийтийн эзэмшлийн гудамж талбайд хогийн цэгүүдийг байршуулсан. Хог хаягдлын тээвэрлэлт дээр асуудал их үүсдэг.
СБД-ийн хэмжээнд 2,700 орчим аж ахуйн нэгж үйл ажиллагаа явуулж байна. Эдгээр аж ахуйн нэгжүүдтэй гэрээ хийж байгаа. 360 градус эргэдэг камер нь хаанаас хэн хог хаяж байна гэдгийг маш сайн гаргаж ирнэ.
Ингэснээрээ бид нар хорооныхоо эко байцаагч, хэсгийн ахлагч нараараа дамжуулаад дүүргийн зүгээс тухайн хог хаяж байгаа хүмүүст 1-2 удаа санамж өгөөд дараагийнхаас торгоно.
БНСУ-ын хувьд тухайн хогийн цэгийн хог нь дүүрэхэд хотынх нь даргын өрөөнд байдаг хонх дуугардаг. Манай улсад энэ ажил бодитоор хэрэгжих хараахан боломжгүй учир бид энэхүү ухаалаг системийг нэвтрүүлээд байна" гэлээ.
СБД-ийн хоёрдугаар хороо 30 дугаар байрны хойд талд, гуравдугаар хороо 14Б байрны хойд талд, зургаадугаар хороо "Ногоон урлан хотхон", долоодугаар хороо есийн нэгдүгээр байр зэрэг 25 байршилд хогийн савуудыг шинээр байршуулжээ.
25 байршилд хогийн савыг байршуулснаар: