Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/01/11-НД НИЙТЛЭГДСЭН

НӨАТ-ын сугалааны тохирлын хэмжээ өөрчлөгджээ

Б.МАНЛАЙ, IKON.MN
2018 оны 1 сарын 11
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг Mpa.mn

Сангийн сайдын тушаалаар НӨАТ-ын сугалааны тохирлоор 2018 оны төсвийн жилд олгох урамшууллын хэмжээг өөрчлөн баталжээ. 

Энэхүү хэмжээ нь нэгдүгээр сарын 21-ний Ням гарагт явагдах 2017 оны 12 сарын 1-нээс 31-ний хооронд хэвлэгдсэн баримтын сугалааны тохиролд хамаарахгүй юм байна.

Урамшууллын өөрчлөгдсөн хэмжээ:

 
  • 3 орон тохирсон бол 20,000 төгрөг байснаас 50,000 төгрөг
  • 4 орон таарсан бол 100,000 төгрөг байснаас 200,000 төгрөг,
  • 5 орон тохирсон бол 500,000 төгрөг байснаас 1,000,000 сая  төгрөг,
  • 6 орон тохирсон бол 4,000,000 төгрөг байснаас 5,000,000 төгрөг болж нэмэгдсэн байна.

Харин 7 орон тохирсон бол 20,000,000 төгрөг байсныг 10,000,000 сая төгрөг, 8 орон тохирсон бол 100,000,000 төгрөг байсныг 50,000,000 төгрөг болгож бууруулжээ.

 

Эх сурвалж: Татварын ерөнхий газар