2018/01/17
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,429.73₮
B32
УЛААНБААТАР
-15°
|
-25°
B32
УЛААНБААТАР
-12°
|
-24°
B32
УЛААНБААТАР
-17°
|
-24°
20:00
S32
-24°
21:00
S32
-24°
22:00
S32
-24°
23:00
S32
-25°
00:00
S32
-24°
01:00
S32
-24°
02:00
S32
-25°
03:00
S32
-26°
04:00
S32
-26°
05:00
S32
-27°
06:00
S32
-27°
07:00
S32
-27°

Хойд Солонгосын “хөөрхнүүдийн арми” Пёнчанд ирэхээр болжээ

Э.Сэмүүн, ikon.mn
2018 оны 1 сарын 11
iKon.MN

Хойд Солонгосын дэглэмийн нүүр царайг өргөж өгдөг нэг зүйл нь тэдний эмэгтэй хөгжөөн дэмжигчдийн баг юм.

Өмнөд Солонгост тэднийг “хөөрхнүүдийн арми” гэж нэрлэдэг ба дунджаар 20 орчим насны залуу бүсгүйчүүдээс бүрдсэн байдаг. Тэдний гадаад үзэмж, жигд, дэглэлт сайтай бүжгийн хөдөлгөөн зэрэг нь олны анхаарлыг татдаг байна.

Ким Жон Уны эхнэр Ри Сол Жу уг багийн гишүүн байсан ба 2005 онд Инчонд болсон Азийн Атлетикийн Аварга шалгаруулах тэмцээнд улсынхаа багийг хөгжөөн дэмжихээр оролцож байжээ.

 
 

Тэгвэл энэхүү алдартай баг ирэх сард болох Пёнчаны Өвлийн Олимпийн наадамд оролцохоор болсон байна. Саяхан болж өнгөрсөн хоёр Солонгосын уулзалтаар ийм тохиролцоог хийсэн гэнэ.

Энэ нь тэдний дөрөв дэх удаагаа Өмнөд Солонгост ирэхээр болсон хэрэг юм. Пёньяны дэглэм өөрийн төлөөлөгчдийг Өмнөд Солонгост зочлоход нь хатуу хяналт тавьдаг. Өвлийн Олимпийн наадамд оролцогчдоо олимпийн хотхонд буулгалгүй, Сокчо боомтод зогссон хөлөг онгоцондоо байрлуулахаар болжээ.

Хөгжөөн дэмжигч бүсгүйчүүдийг хатуу шалгуураар сонгодог тухай Хойд Солонгосын дүрвэгч ярьж байв. Тухайлбал тэд 163 см-аас дээш өндөртэй, сайн гэр бүлээс гаралтай байх ёстой гэнэ. 2002 онд тэд анх удаа Бусаны Азийн Наадамд ирж байжээ.

Үндэсний ханбок хувцсаар гангарсан 300 орчим залуу бүсгүйг харахаар Бусан хотынхон зуу зуугаараа боомтод цуглаж байв. 2005 онд хөгжөөн дэмжигчдийн нэг асан Чо Мюн Ай Самсунгийн гар утасны сурталчилгаанд Өмнөд Солонгосын поп од Ли Хё Ритэй хамтран тоглож байжээ.

Пёньяны “хөөрхнүүдийн арми” үргэлж олны анхаарлыг татаж, үзэгчдийг ихээр татдаг тул Пёнчаны тасалбарын борлуулалтад сайнаар нөлөөлнө хэмээн Өмнөд Солонгосын тал баяртай байгаа гэнэ.

 

Эх сурвалж: Japan Today

 

x