Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/01/11-НД НИЙТЛЭГДСЭН

Б.Энх-Амгалан: Зуух, бүрээс, амбаар тараасан нөхдүүдтэй ямар хариуцлага тооцох ёстой вэ?

Б.УЧРАЛ, iKon.mn
2018 оны 1 сарын 11
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn
эрэмбэлэх:   шинэ нь эхэнд хуучин нь эхэнд

13:48 2018/01/11

Агаарын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төслийн эхний хэлэлцүүлгийг хийж, зарчмын зөрүүтэй саналуудыг гишүүд дэмжсэнээр холбогдох Байнгын хороонд дараагийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр шилжүүллээ. 

12:43 2018/01/11

"ипотекийн зээлийн санг нэмэгдүүлэх нь зүйтэй гэж үзэж байна"
 
Гэрэл зургийг MPA.mn

Сангийн дэд сайд Х.Булгантуяа "Олон улсад уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэж байна гэдгээ харуулбал санхүүжилтийн эх үүсвэрийн боломж бидэнд их байна.  Бид цаашид улсын төсөв, олон улсын байгууллагууд руу хандаж ипотекийн зээлийн санг нэмэгдүүлэх нь зүйтэй гэж үзэж байна. 

8 хувийн зээл бидний зорилтот бүлэгт хүрч чадаагүй байна уу гэсэн шүүмжлэл байна. 3,4 дэх байраа ипотекийн зээлээр авчихсан айлууд байна гэж байгаа.  Тиймээс бид ипотекийн зээлийн журмыг дахин боловсруулж, шинэчлэхээр ажиллаж байна" гэв.

12:31 2018/01/11

УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан "114 ажил хийх гэж байгаа юм байна. Дэмжиж байна. Нэгдсэн сан байгуулж төсвийг нь хянах гэж байгаа нь сайн зүйл дэмжиж байна. 

Гэхдээ утааг бий болгодог 4 эх үүсвэр бий. Улаанбаатар хотод 200 мянган яндан, 400 мянган автомашин бий. Тоосонцор, ил задгай хог хаядаг овоолгонууд бий. Мөн алслагдсан гэр хороололд 30 мянган уурын зуух бий. 

Нийт 206 тэрбум төгрөг утааны эсрэг зарцуулагдсан байна. Үүний 147 нь 2012-2016 онд зарцуулагдсан байна. 

Нийт 175 мянган зуух тараачихаж. Энэ зуухыг тараагаад сайхан болчихсон бол 200 мянган яндан чинь алга болчихсон байх ёстой. 

Одоо үр дүн алга. 

Баахан бүрээс, үүдний амбаар тараасан. Үр дүн байхгүй. Дээр нь дизел хийн түлш тараахад 3 тэрбум төгрөг тараасан үр дүн байхгүй. 

Зуух, бүрээс, амбаар тараасан нөхдүүдтэй ямар хариуцлага тооцох ёстой вэ гэдгийг хамгийн түрүүнд би асууя. Бүгдээрээ ахиад зуух тараана гэвэл амьтны элэг доог болно шүү" гэв. 

12:24 2018/01/11

Гэрэл зургийг mpa.mn

УИХ-ын гишүүн Н.Оюундарь "Агаарын бохирдлын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төслийг дэмжиж байна. Агаарын бохирдол нь өөрөө салбар дундын зохицуулалтын асуудал. Цогц байдлаар асуудлыг шийдэх ёстой. 

2013 оны үед ажиллаж байсан "Цэвэр агаар сан"-гийн гашуун туршлагыг давтахгүй гэж найдаж байна. 

Нөгөө талаар дэлхий нийтэд ногоон хөгжлөөс гадна хот суурин газрын байгаль орчны асуудалтай тэмцэх олон сангууд бий. Бохирдуулагч нь өөрөө мөнгөө төлдөг зарчим байдаг. 

Бохирдуулагч нь төлөх концепцийг хэрхэн яаж зохицуулж байгаа вэ гэдэг нь чухал" гэв.

12:12 2018/01/11

"Утааны асуудлаар зоригтой шийдвэр гаргавал ард түмэн хүлээж авна"
 
Гэрэл зургийг mpa.mn

УИХ-ын гишүүн Д.Дамба-Очир "Ипотекийн зээлд энэ жил 300 тэрбум төгрөг төсөвлөсөн байгаа. Аймаг орон нутагт ипотекийн зээл тараагдахгүй байна. Тийм учраас аймгуудад орон сууц баригдахгүй байгаа юм. 

Ерөнхий сайдын дэргэд утааны эсрэг зөвлөл байна. Энэ зөвлөл байнгын үйл ажиллагаатай байхгүй бол өвөл болохоор хуралдаж, хавар болохоор тардаг байж болохгүй. 

Утааны асуудал ганцхан Улаанбаатарынх биш. Дархан, Эрдэнэтийн ч асуудал болоод байна. 

Утааны асуудлаар зоригтой шийдвэр гаргавал ард түмэн хүлээж авна. Амьдрал хэцүү айлуудад халаагуурыг нь үнэгүй тарааж өгсөн ч болно. 

Энэ утаанаас зоригтойхон салчихмаар харагдаж байна. Тиймээс мэргэжлийнхэн, яамдууд нь саналаа оруулж ирээд УИХ удаахгүй баталж өгөх хэрэгтэй" гэв. 

11:57 2018/01/11

Түүхий нүүрсээр газ гаргаж авдаг технологийн туршилт явагдаж байна

УИХ-ын өнөөдрийн чуулган эхэллээ. Чуулганаар агаарын бохирдлын асуудлаар хэлэлцэж байна. Гишүүд Агаарын бохирдлын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах асуудлаар санал бодлоо илэрхийлснийг хүргэе. 

УИХ-ын гишүүн А.Сүхбат "Агаарын бохирдлын талаар олон арван жил ярьж байгаа. Сүүлийн сар энэ талаар нэлээн хурцхан яриа болж байна. Өнөөдрийн байдлаар 220 тэрбум төгрөг зарлагадчихаад байна. Энэ 220 тэрбум төгрөгийг агаарт цацсан юм биш. Төслийн зуухыг би ч бас хэрэглэдэг. Дэвшилттэй талууд олон бий. Дулаанаа хэмнэдэг, түлшний хэмнэлттэй гээд олон үр дүн гарсан. Алдаа нь юу вэ гэвэл бид зориулалтын түлшийг нь хэрэглэж чадаагүй юм. Энэ зуух чинь түүхий нүүрс түлдэг зуух биш гэж би ойлгоод байна.

Түүхий нүүрснээс айгаад байх шаардлагагүй болж байх шиг байна. Өнөөдөр шинэ дэвшилтэт технологиуд гарсан байна. Түүхий нүүрсээр газ гаргаж авдаг технологийн туршилт явагдаж байна гэх мэтчилэн олон асуудлууд хийгдэж байгаа нь сайшаалтай.

Олон шатлалтай арга хэмжээнүүдээ авчихвал энэ бол шийдвэрлэх асуудал. Хардалтаа зогсоогоод арга хэмжээгээ авъя. Утаа гэдэг бол үхэл. Бид шийдлээ олж, үр дүнгээ ярих ёстой" гэв. 