2018/01/16
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,431.51₮
B30
УЛААНБААТАР
-16°
|
-24°
B32
УЛААНБААТАР
-15°
|
-25°
B32
УЛААНБААТАР
-13°
|
-22°
19:00
S32
-24°
20:00
S32
-26°
21:00
S32
-27°
22:00
S32
-28°
23:00
S32
-29°
00:00
S32
-29°
01:00
S32
-29°
02:00
S32
-29°
03:00
S32
-29°
04:00
S32
-30°
05:00
S32
-29°
06:00
S32
-29°

Ерөнхийлөгч Х.Баттулга хаврын улс төрийн "өнгийг" тодорхойлов

Ж.Баяр, Үндэсний шуудан
2018 оны 1 сарын 11
Үндэсний шуудан
Гэрэл зургийг MPA.mn

Ерөнхийлөгч Х.Баттулга өчигдөр орой хоёр ч телевизээр ярилцлага өгч, өөрийн үйл ажиллагааны чиг шугам болон зорилт, зорилгынхоо талаар мэдээлэл өгөв. Ингэхдээ “УИХ-ын 2016 оны сонгуулиар МАН үнэмлэхүй олонх буюу 65 суудал авсан. Үүнийг зарим нь мөнгөний сонгууль ч гэж ярьдаг.

Гэтэл сүүлийн үед ард иргэдийн зүгээс эрх баригчдад итгэх итгэл алдарч байна. Энэ талаар олон ч гомдол, санал ирсэн. Ингэхдээ УИХ-ыг тараах тухай санал ч олноор ирүүлж байгаа. Миний хувьд үүнийг УИХ дээр хэлсэн. УИХ-ын нэр бүхий гишүүд ч хэлж байна лээ. Би энэ саналыг дэмжинэ” хэмээн тодорхой ярив.

Тэгвэл бодит байдал дээр УИХ-ыг тараах тухай жагсаал цуглаан эс бол иргэдийн эсэргүүцэл төдий л нээлттэй өрнөсөн нь үгүй. Харин Ерөнхийлөгч Х.Баттулгыг өнгөрсөн долоо хоногийн УИХ-ын чуулганд “УИХ-ыг тараах тухай саналаа Цагаан сарын дараагаас идэвхтэй тавих болно” хэмээн хэлснээс хойш дээрх улс төрийн хандлага идэвхжих нь нэмэгдсэн. Эндээс харахад олон нийт буюу ард түмэн гэж үзэхээс илүүтэй Ерөнхийлөгчийн өөрийнх нь санаачилга гэдэг нь хэнд ч ойлгомжтой.

Ямартай ч, тэрбээр өчигдөр хоёр ч ярилцлагаараа энэ үгээ давтаж, олон нийтийн гэдэг тодорхойлолтод найдаж, дахин зарласан нь яавч бодлогогүй, гэнэтийн улс төр биш гэдэг нь ойлгомжтой юм. Үүнийг дагаад түүнийг ил, далд дэмжиж ирсэн төрийн бус байгууллагууд төдийгүй Ардчилсан намын зүгээс “УИХ-ыг тараах цаг болсон” гэсэн нь эргээд ёстой л дуу, дуугаа авалцсан мэт шаагилдаж буй нь яах аргагүй ирэх хаврын улс төрийн өнгө энэ гэдгийн баталгаа болов бололтой.

x