2018/01/17
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,429.73₮
B32
УЛААНБААТАР
-15°
|
-25°
B32
УЛААНБААТАР
-12°
|
-24°
B32
УЛААНБААТАР
-17°
|
-24°
20:00
S32
-24°
21:00
S32
-24°
22:00
S32
-24°
23:00
S32
-25°
00:00
S32
-24°
01:00
S32
-24°
02:00
S32
-25°
03:00
S32
-26°
04:00
S32
-26°
05:00
S32
-27°
06:00
S32
-27°
07:00
S32
-27°

Герман улс Засгийн газраа бүрдүүлэхгүйгээр хэр удаан тэсэх бол?

Э.Мөнхзаяа
2018 оны 1 сарын 11
MorninigNews.mn

Герман улс хэзээ Засгийн газраа бүрдүүлэх вэ? Энэ асуулт сүүлийн өдрүүдэд илүү их яригдах боллоо.

Энэ долоо хоногийн сүүлчээр Ангела Меркель эвсэл бүрдүүлэх хэлэлцээрийн шинэ үе шатаа эхлүүлнэ. Магадгүй энэ нь түүний хувьд Засгийн газрыг тэргүүлэх сүүлчийн боломж ч байж мэдэх юм.

Тус улсад сонгууль дуусаад аль хэдийнээ гурван cap гаруйн хугацаа өнгөрчээ. Гэтэл энэ хугацаанд Засгийн газраа бүрдүүлж чадсангүй. Энэ бол Германы түүхэн дэх Засгийн газаргүйгээр орших тогтносон хамгийн урт хугацаа.

Улс төрийн үүднээс харахад тус улс яг л ичээндээ орсон мэт байгаа юм.

Хэдий тийм боловч улстөрчдийн дарамт шахалт нэмэгдэж, сонгогчдын тэвчээр барагдаж эхэлсэн бөгөөд Европын бусад улс орон ч Германыг Европын тэргүүлэгч улс хэвээр байхыг шаардаж байна.

Барууны төвийн Христийн ардчилсан холбоо, түүнчлэн зүүний төвийн Социал демократ нам энэ удаагийн сонгуульд тун амжилтгүй оролцож, 50 гаруй жилийн түүхэндээ хамгийн муу үр дүн үзүүлсэн юм. Г эвч Засгийн газрын хямрал, Меркель улс төрийн тавцангаас бууна гэж ярихад эрт байна. Герман улсыг өдгөө Христийн ардчилсан холбоо, Баварын Христийн социалист холбоо, Социал демократ нам тэргүүтэй түр Засгийн газар удирдаж буй юм. Энэ бол сонгуулиас өмнө эрх барьж байсан эвсэл. Одоохондоо ажилгүйдлийн түвшин хамгийн доод үзүүлэлттэй, татвараас орж ирэх төсвийн орлого байж боломгүй их байгаа болохоор тус улсын дотоод улс төрийн байдал тун аятайхан, дараагийн Засгийн газрыг бүрдтэл түр хүлээж болохоор мэт.

Гэвч Европын холбоо үүнийг эсэргүүцэж байна. Францын Ерөнхийлөгч Эммануэль Макрон Европын холбооны шинэчлэлийн хөтөлбөр зарлачхаад байгаа бөгөөд үүнийг нь Германы дэмжлэггүйгээр хийх боломжгүй болжээ.

Яаралтай шийдэл

Мэдээж улс орон дотор ч эдийн засгийн хөгжилтэй холбоотой, шийдвэрлэх шаардлагатай олон чухал, яаралтай асуудлууд нэмэгдсээр байна. Дэд бүтцийн хөгжилд хэдийг зарцуулах шаардлагатай вэ? Юуны түрүүнд ямар татварыг бууруулах вэ? Төсвийн илүүдэлтэй энэ үед юу хийх вэ?

Үнэхээр атаархмаар асуудлууд байгаа биз. Гэвч энэ бүгдийг түр бус, хууль ёсны Засгийн газар л шийдвэрлэх ёстой.

Өдгөө бундестагт улс төрийн долоон нам суудалтай байна. Харин сонгуулиар үндсэн хоёр нам нь амжилтгүй оролцсоноос болж эрх баригч эвсэл бүрдүүлэх үйл явцад нь хүндрэл үүсжээ. Байдал ийм хүнд үед Чөлөөт ардчилсан нам гэнэт л хэлэлцээрт оролцохоос татгалзсан байна. Тэгэхээр Ангела Меркель тэргүүтэй ХАХ/ХСХ-ны цорын ганц гарц бол социал-демократуудтайгаа тохиролцоогоо шинэчлэх болоод байна. Харамсалтай нь аль ч тал нь үүнийг хүсэхгүй байгаа юм. "Их эвсэл’’ Герман улсыг сүүлийн 12 жилийн наймд нь төр барьжээ. Тэд олон жил хамтарсан ч намын гишүүд нь үүнд дургүйцдэг, байнга салангид байхыг шаарддаг аж.

Социал демократууд сэтгэл дундуур байна

ХАХ дотроо Ангела Меркелийг уламжлалт үнэт зүйлсээ алдсан, “Германы алтернатив” хэмээх барууны радикал намын эрх ашигт бууж өгсөн гэж буруутгах нь нэмэгдэж байна. Тэгвэл зүүний хүчнийг дэмжигчид социал демократуудаа засгийн эрийн төлөө социалист зарчмаасаа татгалзаж байна гэж шүүмжлэх болжээ. Энэ шалтгаанаар Германы СДН-ын дарга Мартин Шульц сонгуулийн дараа Меркелийн намтай шинэ эвсэл болж орохоос татгалзаж, сөрөг хүчинд шилжинэ гэсэн билээ. Гэвч Шульц байр сууриа өөрчлөхөөс аргагүй байдалд ч орж мэдэхээр байна.

Зөвшилцөх урлаг

Германы эвслийн бодлогод ардчилсан үүрэг хариуцлагын бичигдээгүй дүрэм байдаг. Сонгуульд оролцсон хэр нь дараа нь Засгийн газар бүрдүүлэхээс татгалзана гэдэг сонгогчдын өмнө хариуцлагагүй үйлдэл болж харагддаг.

Германы ихэнх иргэд Чөлөөт ардчилсан намыг хэлэлцээрт оролцохоос татгалзсанаар энэ дүрмийг зөрчлөө гэж үзэж буй бөгөөд үүнээс болж намын рейтинг нэлээд унана гэсэн үг. Тиймээс тухайн намыг хэлэлцээрийн ширээнд эргэж суутал хүчтэй дарамт үзүүлдэг байна. Ням гарагт болох хэлэлцээрийн хувьд ч ялгаагүй. Меркель, Шульц нарын өмнө зөвшилцөх үү, эсвэл зөвшилцөх хүсэлтэй гэдгээ харуулмагцаа гишүүддээ үндсэн зэрчмуудаасаа ухрахгүй гэдгээ итгүүлэх үү гэдэг хүндхэн сонголт үлдээд байна.

Хамгийн хүндрэлтэй асуудал бол цагаачлалын асуудал. Баварийн ХСХ цагаачдад олгох нийгмийн тэтгэмжээ бууруулах, улсад тэдний төрөл төрөгсөд орж ирэх хоригийг сунгах, шинэ цагаачдын тоонд хязгаар тавих зэрэг асуудлыг шаардаж буй.

Татварын хувьд ч маргаан их үүсээд байна. Социал демократууд баячуудад ногдуулах татварыг нэмэхийг шаардаж байгаа бол саяхан Мартин Шульцын “Европын Нэгдсэн Улс” байгуулах тухай уриалга сөрөг хүчнийхний эсэргүүцэлтэй тулгараад байна.

Сонгуулиас залхжээ

Эвсэл байгуулж чадалгүй, шинээр сонгууль явуулбал яах вэ? Шинэ сонгууль адилхан л улс төрийн тогтворгүй байдал үүсгэж, ижилхэн үр дүнгээр дуусна. Тэгвэл Герман улс хэзээ Засгийн газартай болох бол? Энэ хэлэлцээрт гэнэтийн зүйл л болохгүй бол хаврын улаан өндөгний баяр гэхэд шинэ эвсэл бүрдүүлнэ гэж тооцоолж байгаа аж. Харин хэлэлцээр амжилтгүй болбол 2018 оны турш энэ асуудал үргэлжилнэ гэсэн үг.

x