Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/01/11-НД НИЙТЛЭГДСЭН

Вашингтон Монгол улсыг Америкчуудын аялахад эрсдэлгүй орнуудын тоонд оруулжээ

Э.Сэмүүн, ikon.mn
2018 оны 1 сарын 11
iKon.MN
Зураг зураг

Америкчууд гадаад орнуудад аялахдаа засгийн газрынхаа гаргасан анхааруулгыг харгалзан үзэж, сонголтоо хийдэг. Гэхдээ улс орон бүрт зориулж гаргасан анхааруулга, сануулгууд нь ойлгоход төвөгтэй, замбараагүй байжээ.

Харин өчигдөр АНУ-ын төрийн департмент эдгээрийг нэгтгэж, ойлгомжтой харуулдаг системээ танилцууллаа.

Улс бүрт аюулгүй байдлын үнэлгээ өгснийг газрын зураг дээр нэгтгэн харуулжээ. Эрсдлийн үнэлгээ нь терроризм, тогтворгүй байдал, байгалийн гамшиг зэрэг олон үзүүлэлтүүд дээр үндэслэн тухайн улсад Америк хүн зорчиход аюултай үгүйг хэлж өгдөг байна.

Тухайлбал Америкчуудын “зорчихгүй байх”-ыг анхааруулсан, хамгийн муу үнэлгээтэй орнуудад Хойд Солонгос, Сомали, Ливи, Иемен, Афганистан зэрэг улс багтаж байгаа юм. Монгол улс хамгийн бага эрсдэлтэй буюу “хэвийн болгоомжлолтой зорчих” орнуудын нэгэнд орсон байна.

Ази тивээс хуучин ЗХУ-ын бүрэлдэхүүнд байсан таван “стан” улс, Япон, Өмнөд Солонгос, Вьетнам улсууд мөн аюулгүй  ангилалд багтжээ.

Энэ удаа бүр Антарктид тивийг хүртэл үнэлсэн байна. Өмнөд мөсөн тив доороосоо хоёрдугаар зэрэглэлд буюу “өндөр болгоомжлолтой зорчих” газарт тооцогджээ. Энд тус тивийн эрс хатуу уур амьсгал гол нөлөө үзүүлсэн нь ойлгомжтой.

 

Эх сурвалж: Bloomberg