Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/01/11-НД НИЙТЛЭГДСЭН

НЭГДҮГЭЭР САРЫН 11: Менежмент ба шашин судлал

ikon.mn
2018 оны 1 сарын 11
iKon.MN
 

 -Менежмент үргэлж хүний мөн чанар, сайн болон муутай харьцаж байдаг-

Ажил үүргийн харилцаагаар холбогдсон хүмүүсийн орчинд менежмент үргэлж амьдарч, ажиллаж, хэрэгжиж байдаг. Түүнчлэн менежментийн объект нь нэгэн зорилгын төлөө ажлын холбоогоор нэгдсэн хүмүүсийн нийгэм учраас менежмент нь үргэлжид хүний мөн чанар (олж авсан дадлага туршлага), сайн болон муутай ч бас харьцаж байдаг юм.

Би шашин судлалын хичээлээр хичээл зааж байсан үеэсээ илүү менежментийн зөвлөх хийж байх үедээ шашин судлалын талаар хавьгүй ихийг олж мэдсэн билээ.

ГҮЙЦЭТГЭХ ЗҮЙЛ: Хамтран ажиллагсад дунд чинь үнэхээр муу хүн бий юу? Энэ талаар таны хийж чадах зүй юу байна?

 

XX зууны менежментийн нөлөө бүхий эрдэмтэн, онолч Питэр Ф.Дракерын  зөв зүйлийг хийх урам зориг, шинэ санаа өгөх 366 өдрийн хичээл буюу "Өдөр бүр Дракертай хамт" номыг iKon.mn зохиогчийн эрхийн зөвшөөрлийн дагуу гурван сарын турш цуврал болгон уншигч танд хүргэхээр бэлдлээ.