Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/01/10-НД НИЙТЛЭГДСЭН

Японд “Крипто валютын охид” хамтлаг байгуулагджээ

Э.Сэмүүн, ikon.mn
2018 оны 1 сарын 10
iKon.MN
Зураг зураг

Японд “Virtual Currency Girls” (Касо Цука Шожо) нэртэй охидын хамтлаг байгуулагдаж, урлагаар дамжуулан крипто валютын зөв хэрэглээ, боловсролыг дээшлүүлэх үйлсэд зүтгэхээр болжээ.

Тус хамтлагийн 15-22 насны найман гишүүн нь тус бүртээ нэг нэг крипто валютыг төлөөлдөг гэнэ. Хамтлагийн зорилго шинэ үеийн төлбөрийн хэрэгслийг сурталчлах, түгээн дэлгэрүүлэх, луйвар, хууль бус ажиллагаанаас сэргийлэхэд иргэдийг сургах ажээ.

 

Охидын төлөөлж байгаа крипто валютууд нь BTC, BCH, ETH, NEO, MONA, ADA, XEM, XRP гэнэ. Тухайлбал хамтлагийн ахлагч 18 настай Рара Нарусэ нь Bitcoin Cash (BCH)-ийг төлөөлдөг байна.

Хамтлагийн менежмэнтийг хийж байгаа Cinderella Academy анхны тоглолтоо ирэх Баасан гарагт Токиод хийх гэж байгааг вэбсайтдаа зарлажээ.

Тоглолтын тасалбар, дурсгалын эд зүйлсийг зөвхөн крипто валютаар худалдаалахаар болсон байна.

Япон улс крипто валютыг албан ёсны төлбөрийн хэрэгсэлд тооцдог. Өнгөрсөн арванхоёрдугаар сарын байдлаар дэлхийн нийт биткойн арилжааны гуравны нэг нь иенээр хийгдэж байжээ.

 

Эх сурвалж: Japan Today