Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/01/10-НД НИЙТЛЭГДСЭН

УИХ-аас С.Жавхлан гишүүний зохион байгуулах гэж буй хэлэлцүүлэгт ТАНХИМ ГАРГАЖ ӨГӨХГҮЙ гэжээ

Б.УЧРАЛ, iKon.mn
2018 оны 1 сарын 10
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

УИХ-ын гишүүн С.Жавхлан цаг үеийн асуудлаар Төрийн ордонд мэдээлэл хийв. 

С.Жавхлан гишүүн 1 дүгээр сарын 11,12-нд Төрийн ордонд "Улсын Их Хурал уу, Улсын их задрал уу" сэдвээр нээлттэй хэлэлцүүлэг зохион байгуулахаар төлөвлөж байжээ. Энэ хэлэлцүүлгийг хийхэд хүндрэл учирсан тухай мэдээллээ. 

Тэрбээр "Хэлэлцүүлгийг зохион байгуулах танхимын туслалцаа үзүүлэх боломжгүй гэсэн албан бичиг надад иржээ. УИХ-ын Тамгын газрын дүрмийг бид судаллаа. Гишүүдийн санаачилсан ажилд туслалцаа үзүүлэх, ажиллах нөхцлөөр хангах үндсэн чиг үүрэгтэй гэж байна. С.Жавхлангийн хувьд ийм айхтар хаалт, боолтонд амьдарч байна. Асар их дарамт, хавчлагад байна. 

Урьсан хүмүүс нь Ерөнхий сайд асан С.Бямбасүрэн гуай, Ерөнхийлөгч асан Н.Энхбаяр гуай, Хүний эрхийн өмгөөлөгч М.Ичинноров, намуудын төлөөлөл, судлаачид, "Эрдэнэт үйлдвэр"-ийн цалингийн татвартай холбоотой мэдэгдэл хийсэн хүмүүс гэх мэт байгаа. 

Одоо би УИХ-ын Тамгын газрын даргад бичиг явуулж байна. Уг албан бичигт танхимуудад зохион байгуулагдсан ажлуудын талаар тайлан ирүүлэхийг шаардсан байгаа. Саяхан Хурц гэдэг хүний талаар хэлэлцүүлэг зохион байгуулаад л байсан биз дээ.

Гишүүн бүрэн эрхээ хэрэгжүүлэхэд нь УИХ-ын Тамгын газраас мэргэжил, арга зүйн туслалцаа үзүүлэх үүрэгтэй. Энэ үүргээ биелүүлж ажиллахыг шаардаж байна гэсэн албан бичиг хүргүүлж байна.

Энэ ордон гадагшаа ч юм гаргадаггүй, гаднаас ч юм оруулдаггүй хар хорхойнуудын үүр болчихжээ. Маш гоё гэрэл гэгээтэй залуусыг урихаар энэ хүмүүсийг ордон руу оруулахгүй гэж байна. Энэ задарсан гишүүдийн талаар үнэлэлт дүгнэлт өгч, Төрийн ордонд яагаад хэлэлцүүлэг зохион байгуулж болдоггүй юм бэ" гэв.