Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/01/10-НД НИЙТЛЭГДСЭН

АН-аас УИХ-ын дарга М.Энхболд, Ерөнхий сайд У.Хүрэлсүх нарт шаардлага хүргүүлж байгаагаа мэдэгдлээ

Т.Саран, iKon.mn
2018 оны 1 сарын 10
iKon.MN
Зураг зураг

Ардчилсан намын дарга С.Эрдэнэ болон УИХ дахь тус намын бүлгийн гишүүд УИХ-ын дарга М.Энхболд, Ерөнхий сайд У.Хүрэлсүх нарт татварын нэмэгдэл, Үндсэн хуультай холбоотой асуудлаар албан шаардлага хүргүүлж байгаагаа өнөөдөр мэдэгдэв.

Тэд “МАН 2016 оны бүх шатны сонгуульд оролцсон мөрийн хөтөлбөртөө “Таны амьдралын үе шат бүрд зориулсан бодлогыг хэрэгжүүлж, татвар нэмэхгүй, шинэ төрлийн татвар бий болгохгүй, цалин, тэтгэврийг нэмнэ” гэж тусгасан. Гэтэл амласан бүхнийхээ эсрэг ажиллаж, ард иргэдийг татварын дарамт, инфляц, валют, өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнийн өсөлтөөр туйлдуулах бодлого хэрэгжүүлсэн. Энэ нь ард түмнийг хууран мэхлэх арга замаар төрийн эрхийг хууль бусаар авсантай адилтгаж болох гэмт үйлдэл юм.

Эрх баригчдын хагарал, хуваагдал, албан тушаал, эрх мэдлийн төлөөх тэмцлийн хохирогч нь Монголын ард түмэн болох учиргүй” хэмээн үзсэн байна.

Шаардлагад агаарын бохирдол, Үндсэн хуультай холбоотой хэд хэдэн асуудлыг хөндсөнөөс гадна ОУВС-тай хамтран хөтөлбөр хэрэгжүүлэх нэрийдлээр нэмсэн татвараа эргэн харахыг сануулж, хариу өгөх хугацааг хоёрдугаар сарын 1-нээс өмнө байхаар тусгажээ.

Энэ үеэр АН-ын дарга С.Эрдэнэ “Хэрэв шаардлагад хариу өгөхгүй бол тэмцлийн хэлбэрт шилжиж, үндэсний хэмжээний жагсаал, цуглаан зохион байгуулна. Хариуцлагагүй УИХ-ыг тараана” гэлээ.

АН-ын шаардлага: