Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/01/10-НД НИЙТЛЭГДСЭН

МҮЭХ нэгдүгээр сарын 12-нд эсэргүүцлийн жагсаалыг орон даяар зохион байгуулахаар болжээ

А.Үлэмж, iKon.mn
2018 оны 1 сарын 10
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

МҮЭХ-ноос цаг үеийн асуудлаар өнөөдөр хэвлэлийн бага хурал хийлээ.

МҮЭХ-ны Ерөнхийлөгч Х.Амгаланбаатар "МҮЭХ-ны Ерөнхийлөгчийн зөвлөлөөс өчигдөр шуурхай шийдвэр гаргасан.

МҮЭХ-ноос явуулсан бүтэн жилийн үйл ажиллагаа үр дүнд хүрэхгүй байгаа учраас дараах арга хэмжээг авахаар шийдвэрлэлээ.

Энэ Баасан гарагт буюу нэгдүгээр сарын 12-нд 12:00-14:00 цагийн хооронд МҮЭХ-ны гишүүн байгууллагууд, дэмжигчдийн зүгээс эсэргүүцлийн жагсаал, цуглааныг улс орон даяар зохион байгуулахаар шийдвэрлэсэн.

Өнөөдөр хүн бүрийн ярьж буй асуудал бол татварын нэмэгдэл, НДШ, тэтгэврийн насыг нэмэгдүүлсэн шийдвэр. 

МҮЭХ энэ асуудал дээр өнгөрсөн жилийн гуравдугаар сарын 5-наас хойш анхаарал хандуулсан. Засгийн газар ОУВС-тай өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх болсон цагаас МҮЭХ эсэргүүцлийн үйл ажиллагаагаа эхлүүлсэн. 

Мөн 2018 оны нэгдүгээр сард хийсэн хэлэлцээрээр энэ асуудлыг Засгийн газар УИХ-ын түвшинд эргэж харж, тодорхой зөв зүйтэй, оновчтой шийдвэр болгож гаргая гэдэг тохиролцоонд бид хүрсэн. Гэвч тохиролцоо, хэлэлцээрийн шийдвэр үр дүнд хүрэхгүй байгаа учраас эсэргүүцлийн жагсаал, цуглаан зохион байгуулна.

Энэхүү жагсаал, цуглаанаар тэтгэврийн насыг нэмэгдүүлэхийг цуцлах, долоон төрлийн татвар, НДШ-ийг нэмэгдүүлэх зэргийг цуцлахыг шаардана.

Зөвхөн жагсаал цуглаан зохион байгуулаад дуусахгүй. Цаашид эсэргүүцлийн үйл ажиллагаагаа үргэлжлүүлнэ" гэв.