Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/01/10-НД НИЙТЛЭГДСЭН

Өнгөрсөн онд хүүхдэд зориулсан уруулын будагны борлуулалт Өмнөд Солонгост зургаа дахин нэмэгджээ

Э.Сэмүүн, ikon.mn
2018 оны 1 сарын 10
iKon.MN
Зураг зураг

Өмнөд Солонгос нь гоо сайхны хэрэглээгээрээ дэлхийд дээгүүрт ордог. Энд зөвхөн эмэгтэйчүүд нүүрээ буддаггүй. Эрчүүдийн гоо сайхны хэрэглээ өндөр. Тэгвэл сүүлийн жилүүдэд тус улсын гоо сайхны бараа үйлдвэрлэгчид нэгэн цоо шинэ зах зээлийг нээсэн байна. Энэ бол хүүхдийн гоо сайхны зах зээл юм.

Өнгөрсөн онд тус улсын хүүхдэд зориулсан гоо сайхны бүтээгдэхүүний борлуулалт өмнөх оноос 29 хувь нэмэгджээ. Тэр дундаа уруулын будагны борлуулалт өмнөх жилийнхээс 549 хувь өссөн байна.

Дэлхийд наймд жагсдаг гоо сайхны зах зээлтэй Өмнөд Солонгост охидууд бага наснаасаа эхлэн нүүрээ буддаг болжээ.

2016 оны судалгаагаар бага ангийн нийт сурагчдын дөрөвний нэг нь нүүрээ буддаг болох нь тогтоогдсон байна. Харин охидын 42.7 хувь нь косметик хэрэглэдэг гэжээ.

Тиймээс Өмнөд Солонгосын засгийн газар хүүхдэд зориулсан, химийн бодисны орц бага гоо сайхны бүтээгдэхүүний стандарт гаргах талаар судалж эхэлсэн байна. 2016 оны нэгдүгээр сард засгийн газар бага, дунд, ахлах ангийн сурагчдад зориулж, нүүрээ хэрхэн зөв арчлах тухай зөвлөмж гаргаж, сургуулиудаар тарааж байжээ. Энэ нь нүүр будалтаас үүсэлтэй эрсдлээс сэргийлүүлэх зорилготой.

 

Хэдийгээр эрх баригчид хүүхдийн эрүүл мэнд, аюулгүй байдалд санаа зовж байгаа ч Өмнөд Солонгосын үйлдвэрлэгчид энэхүү шинэ хандлагыг хурдтай ажил хэрэг болгож эхэлжээ. Тус улсын гоо сайхны бүтээгдэхүүний зах зээлийг $13 тэрбумын багтаамтай гэдэг.

 

Эх сурвалж: Quartz