2018/01/20
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,423.37₮
B30
УЛААНБААТАР
-20°
|
-27°
B28
УЛААНБААТАР
-26°
|
-32°
B30
УЛААНБААТАР
-27°
|
-37°
22:00
S32
-32°
23:00
S32
-34°
00:00
S32
-34°
01:00
S32
-34°
02:00
S44
-36°
03:00
S44
-36°
04:00
S44
-36°
05:00
S44
-36°
06:00
S44
-36°
07:00
S44
-37°
08:00
S44
-37°
09:00
S44
-37°

Биткойн олборлогчид Хятадаас дүрвэж эхэллээ

Р.Түвшин, iKon.mn
2018 оны 1 сарын 10
iKon.MN

Бээжингийн эрх баригчид биткоин олборлогчдын үйл ажиллагааг хязгаарлах сургаар энэ салбарынхан Хятадаас дүрвэж эхэлжээ.

Интернэтээр тарсан албаны бичиг баримтад өгүүлснээр Хятадын интернэт болон санхүүгийн зохицуулах байгууллагууд биткоин олборлогчдыг цахилгаан эрчим хүчний үнэ тариф, татвар, өмч хөрөнгийн хууль, байгаль орчныг хамгаалах арга хэрэгслүүдээр шахаж эхлэх чиглэлийг орон нутгийн засаг захиргаануудад өгсөн байна.

Өнөөдрийг хүртэл олборлогчид Шинжаан, Өвөр Монгол зэрэг мужуудад хямд эрчим хүч ашиглан үйл ажиллагаа явуулж байсан юм. Нэгдүгээр сарын 2-нд гарсан дээрх бичигт орон нутгийн удирдлагуудыг сар бүр биткоин олборлогчдын талаар тайлан илгээж байхыг хүссэн байна.

Хэрвээ биткоин олборлогчдыг хязгаарлаж эхэлбэл криптовалютын нийлүүлэлт багасаж, эрэлт давамгайлснаар үнэ ханш өсөх магадлалтай. Мөн нэгж гүйлгээнд зарцуулах хугацаа, өртөг огцом нэмэгдэж болзошгүй байгаа юм.

Хятад улсад дэлхийн нийт биткоин олборлолтын гуравны хоёр илүү хувь нь хийгддэг. 2017 онд Бээжингийн эрх баригчид дотоодын арилжааны төвүүдийг хааж, ICO (Initial Coin Offering) буюу зах зээлээс хөрөнгө босгох ажиллагааг хориглосон.

Дээрх зохицуулалтын сургаар Хятадын хамгийн том хоёр олборлох төвийг эзэмшдэг Bitmain компани төв офисоо Сингапурт шилжүүлж, олборлох үйл ажиллагаагаа АНУ, Канадад эхлүүлсэн байна.

Мөн гурав дахь том олборлогч BTC.Top Канадад ажиллагаагаа шилжүүлсэн бол дөрөв дэх тоглогч ViaBTC АНУ, Исланд руу нүүжээ.

Биткоин олборлоход өндөр хүчин чадалтай компьютерийн тооцоолох чадлыг ашигладаг тул эрчим хүч их хэрэглэж, халалт үүсдэг. Тиймээс эрчим хүчний тариф бага, хөргөх зардал багатай, сэрүүн бүсийн улс орнуудад ийм үйл ажиллагаа явуулахад тохиромжтой байдаг.

 

Эх сурвалж: Russia Today

 

x