Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/01/10-НД НИЙТЛЭГДСЭН

НЭГДҮГЭЭР САРЫН 10: Менежмент бол дарангуйллын альтернатив хувилбар

ikon.mn
2018 оны 1 сарын 10
iKon.MN
 

 -Бие даан үйл ажиллагаа явуулдаг, гүйцэтгэдэг интитутүүдийн альтернатив хувилбар нь эрх чөлөө биш, харин дарангуйллын дэглэм юм-

Хэрвээ бидний олон ургалч үзэл бүхий нийгмийн байгууллын институтүүд хариуцлагатай бие даасан байдалд үйл ажиллагаагаа явуулж чадахгүй бол бид индивидуал үзэл болон өөрийгөө хөгжүүлэх боломж бүхий нийгмийг цогцлоож чадахгүй. 

Харин оронд нь хэн ч бие дааж ажиллах эрхгүй, хатуу дэглэмийг өөрсдөдөө тулгана. Бид өөрийн хүссэн зүйлийг хийх таатай сайхан боломж байтугай төлөөллийн ардчиллыг ч алдаж, оронд нь Сталинизм дор амьдрах болно. Дарангуйлал нь хүчтэй, бие даасан институтүүдийн цорын ганц альтернатив хувилбар болох юм.

Дарангуйлал нь хоорондоо өрсөлдөх институтүүдийг хэмжээлшгүй эрхт ганц даргаар сольчихдог. Мөн хариуцлага хүлээхийг айдсаар сольдог. Дарангуйлал бүх институтүүдийг бүхнийг хамарсан хүнд суртлын аппаратад живүүлэх замаар үгүй хийдэг. Бараа бүтээгдэхүүн болон үйлчилгээг бий болгодог ч тасалдуулж, дэмий үрэгдүүлж, чанаргүй хийн, асар их хэмжээний уур хилэн, зовлон болон доромжлолыг авчирдаг.

Тиймээс институтээ хариуцлагатай, бие даасан, өндөр түвшинд үр бүтээмжтэй ажиллуулах нь олон ургалч үзэл бүхий нийгмийн эрх чөлөө болон нэр хүндийг хамгаалах цорын ганц урьдчилан сэргийлэх хамгаалалт юм. Гүйцэтгэл сайтай, хариуцлагатай удирдлага нь дарангуйллыг орлох мөн түүнээс хамгаалах цорын ганц зэвсэг.

ГҮЙЦЭТГЭХ ЗҮЙЛ: Өөрийн хариуцаж байгаа институтийнхээ гүйцэтгэлийг сайжруулахын тулд та болон танай хамт олон юу хийж чадах вэ?

 

XX зууны менежментийн нөлөө бүхий эрдэмтэн, онолч Питэр Ф.Дракерын  зөв зүйлийг хийх урам зориг, шинэ санаа өгөх 366 өдрийн хичээл буюу "Өдөр бүр Дракертай хамт" номыг iKon.mn зохиогчийн эрхийн зөвшөөрлийн дагуу гурван сарын турш цуврал болгон уншигч танд хүргэхээр бэлдлээ.