2018/04/25
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,397.07₮
B32
УЛААНБААТАР
19°
|
B30
УЛААНБААТАР
25°
|
B30
УЛААНБААТАР
22°
|
10°
04:00
S32
05:00
S32
06:00
S32
07:00
S32
08:00
S32
09:00
S32
10:00
S32
11°
11:00
S32
13°
12:00
S32
16°
13:00
S32
17°
14:00
S32
18°
15:00
S32
18°
Энэ мэдээ хуучирсан буюу 2018/01/09 -нд нийтлэгдсэн мэдээ болно.

Ихэнх нутгаар хүйтний эрч СУЛАРНА

ikon.mn
2018 оны 1 сарын 9
iKon.MN
Гэрэл зургийг mpa.mn

Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар цаг агаар тогтуун, хүйтний эрч суларна.

2018 оны 01 дүгээр сарын 09-ний 20 цагаас 01-р дүгээр сарын 10-ны 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:

УЛААНБААТАР ХОТ:  Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 28-30 градус, бусад хэсгээр 22-24 градус, өдөртөө 14-16 градус хүйтэн байна.

БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр.  Увс нуурын хотгор болон  Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 35-40 градус, өдөртөө 23-28 градус, Их нууруудын хотгор болон Хүрэн бэлчир орчмоор шөнөдөө 28-33 градус, өдөртөө 15-20 градус, бусад нутгаар шөнөдөө 21-26 градус, өдөртөө 8-13 градус хүйтэн байна.

ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Дархадын хотгор болон Хараа Ерөө голын хөндийгөөр шөнөдөө 30-35 градус, өдөртөө 21-26 градус, Хөвсгөл уулархаг нутаг болон Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 25-30 градус, өдөртөө 15-20 градус, Хэнтийн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгийн саваар шөнөдөө 22-27 градус, өдөртөө 12-17 градус, бусад нутгаар шөнөдөө 16-21 градус, өдөртөө 8-13 градус хүйтэн байна.

ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос  секундэд 6-11 метр, явган шуурга шуурна. Хэрлэн, Халх голын хөндий, Дарьгангын тал нутгаар шөнөдөө 30-35 градус, өдөртөө 19-24 градус, бусад нутгаар шөнөдөө 24-29 градус, өдөртөө 13-18 градус хүйтэн байна.

 ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Солигдмол үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр. Шөнөдөө 26-28 градус, өдөртөө 13-15 градус хүйтэн байна.

ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 6-11 метр. Өмнөговийн нутгаар шөнөдөө 17-22 градус, өдөртөө 6-11 градус, бусад нутгаар шөнөдөө 21-26 градус, өдөртөө 11-16 градус хүйтэн байна.

2018 оны 01 дүгээр сарын 11-нээс 01 дүгээр сарын 15-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв

Нэгдүгээр сарын 12-нд баруун аймгуудын нутгийн хойд хэсгээр, 13-нд баруун, төв, говийн аймгуудын нутгийн зарим газраар, 14-нд төв болон говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар бага зэргийн цас орж, явган шуурга шуурна.

Салхи 12-нд баруун аймгуудын нутгаар, 13-нд зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ.

Хугацааны эхээр хүйтний эрч суларч Увс нуур, Дархадын хотгор болон Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 32-37 градус, өдөртөө 20-25 градус, Завхан голын эх, Хүрэн бэлчир, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Халх голын хөндийгөөр шөнөдөө 23-28 градус, өдөртөө 13-18 градус.

Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг болон Хэрлэн, Онон, Улз голын хөндийгөөр шөнөдөө 20-25 градус, өдөртөө 10-15 градус.

Говийн бүс нутгийн баруун хэсгээр шөнөдөө 12-17 градус, өдөртөө 3-8 градус, бусад нутгаар шөнөдөө 15-20 градус, өдөртөө 7-12 градус хүйтэн байна.

14-нд нутгийн баруун хэсгээр хүйтэрнэ.

 

Эх сурвалж: ЦУОШГ

x