Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/01/09-НД НИЙТЛЭГДСЭН

Эммануэл Макроны мандарин хэл суралцаж байгаа дүрс бичлэг Хятадуудыг баярлуулав

Э.Сэмүүн, ikon.mn
2018 оны 1 сарын 9
iKon.MN
Зураг зураг

Хятадад айлчилж буй Францын ерөнхийлөгч Эммануэл Макрон өөрийн санаачилсан байгаль дэлхийгээ хамгаалах уриалгаа мандарин хэлээр хэлж сурахаар хичээж байгаа дүрс бичлэг сошиал ертөнцөд тарж, хятад хүмүүсийн талархлыг хүлээгээд байна.

Тэр “Make our planet great again” хэмээх уриалгыг Дональд Трампын “Америкийг дахин хүчирхэг болгоё!” гэдэг алдарт уриа үгнээс санаа авч зохиосон юм. Цаг уурын дулаарлыг хүлээн зөвшөөрдөггүй Трампын эсрэг зориуд ийм үг сонгосон нь тодорхой.

Макрон өчигдөр Хятадын торгоны замын эхлэл гэгддэг Шиань хотоос айлчлалаа эхэлсэн байна. Тэр энэ хотод саатах үеэрээ дээрх үгийг хэлж сурахаар давтаж байжээ.

Урианыхаа мандарин орчуулга болох “Жан дичю зайчи вэйда” гэсэн өгүүлбэрийг тэр хэрхэн зөв хэлэхээ орчуулагчаараа заалгаж байгаа нь дүрсэнд бичигдсэн байна.

Макрон хаана нь амьсгаа авах, ямар франц үгтэй адил дуудагдах зэргийг хичээнгүйлэн ярилцаж байгаа нь бичлэгнээс харагдаж байгаа юм.

Эммануэл Макрон өнөөдөр Бээжингийн Хориотой хотыг үзэж сонирхсон ба орой нь БНХАУ-ын дарга Ши Жиньпинтэй уулзана.

 

Эх сурвалж: AFP