2018/04/25
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,397.07₮
B32
УЛААНБААТАР
19°
|
B30
УЛААНБААТАР
25°
|
B30
УЛААНБААТАР
22°
|
10°
04:00
S32
05:00
S32
06:00
S32
07:00
S32
08:00
S32
09:00
S32
10:00
S32
11°
11:00
S32
13°
12:00
S32
16°
13:00
S32
17°
14:00
S32
18°
15:00
S32
18°
Энэ мэдээ хуучирсан буюу 2018/01/09 -нд нийтлэгдсэн мэдээ болно.

Жонни Эванс Манчестер хот руу буцаж магадгүй

SPS телевиз
2018 оны 1 сарын 9
SPS

Энэ өвлийн солилцоо наймааны цонх нээгдсэн өдрөөсөө эхлэн дуулиан шуугианаар дүүрэн байлаа. Ялангуяа Английн Премьер лигийн багууд энэ цонхоор тун идэвхтэй ажиллаж буй бөгөөд Ливерпүүл клуб Виргил Ван Дикийг Саутхэмптоноос, Эвертон клуб Ченк Тосуныг Бешикташаас багтаа нэгтгэж чадсан.

Тэгвэл дээд лигийн өөр багууд хоорондоо тоглогч солилцож магадгүй байна. 2015 оны зун зургаан сая фунт стерлингээр Вест Бромд нэгдэж асан Жонни Эвансын нэр хэвлэлүүдээр яригдаж эхэлжээ. Хуучин Манчестер Юнайтед клубт хүчин зүтгэж явсан өдгөө 30 нас хүрч буй Умард Ирланд эрийг Арсенал болон Манчестер Сити клубууд сонирхож байгаа аж. Түүний гэрээний хугацаа энэ зун дуусгавар болох бөгөөд цаашид гэрээгээ сунгахгүй гэдгээ мэдэгдээд байгаа юм.

“Сити”-гийн тухайд ахлагч Винсент Компани дахин бэртэл авсан бөгөөд Эликим Мангала түүнийг хангалттай орлох хэмжээний тоглолтыг үзүүлж чадахгүй байгаа учир Пеп Гуардиола түүний орыг нөхөх хамгийн зөв сонголт гэж үзэж буй бололтой.

Харин “Их буучид”-ын дасгалжуулагч Арсен Венгер түүний төлөө 25 сая фунтыг төлөх боломжтой гэж үзээд байгаа ба Вест Бром клуб зөрүүлж Арсеналаас франц хамгаалагч Матью Дебушиг авах хүсэлтэй байгаа ажээ.

x