Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/01/09-НД НИЙТЛЭГДСЭН

ҮЙЛ ЯВДАЛ: "Санхүүгийн боловсрол" аяны хаалтын ажиллагаа болно

ikon.mn
2018 оны 1 сарын 9
iKon.MN

Монголбанкны В байрны 5 давхрын хурлын танхимд

11:00 цагт Монголбанкнаас 3 сарын хугацаанд хэрэгжүүлсэн "Санхүүгийн боловсрол" аяны хаалтын ёслолын ажиллагаа болно.

АТГ-н хурлын танхимд

11:00 цагт  Авлигатай тэмцэх газрын дэргэдэх Олон Нийтийн Зөвлөлөөс "АТГ-н дарга 60 тэрбумыг хаацайлснаар төсвөөр шагнуулав" сэдэвт хэвлэлийн хурал зохион байгуулна.

MN-Мэдээллийн төвд

11:00 цагт Монголын Ногоон намын дарга О.Бум-Ялагч Шилжилтийн Засгийн газар байгуулах асуудлаар мэдэгдэл хийнэ. 

12:30 цагт Монгол Улсын хуулийн байгууллагад ажиллаж байгаа, хуулийн цоорхой ашиглан гадаадын иргэдэд үйлчилж төрийн өмчийг луйвардан авдаг хуульчид болон газрын лицензтэй холбоотой төрийн өндөр албан тушаалтнуудын асуудлаар “Хөх Монгол” бүлгэмээс хэвлэлийн бага хурал хийнэ.