Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/01/08-НД НИЙТЛЭГДСЭН

Иран улс бага ангид англи хэл заахыг хориглолоо

Р.Төмөр, ikon.mn
2018 оны 1 сарын 8
iKon.MN
Зураг зураг

Ираны шашны тэргүүн Аль Хамейни бага насны хүүхдэд гадаад хэл заах нь Өрнийн соёлд автах үндэс болж байгааг хэлсний дараа тус улсын бага сургуулийн сурагчдад англи хэл заахыг хориглолоо.

Перс хэл албан ёсны хэлэнд тооцогддог Иранд бага сургууль нь зургаагаас 12 насны сурагчдыг хамруулдаг.

Дунд ангид буюу 12-14 насанд нь англи хэл албан ёсоор зааж эхэлдэг боловч зарим сургуулиуд бага ангиас нь заадаг байв. “Улсын болон хувийн бүх бага сургуулиудад англи хэл заах нь хууль зөрчсөнд тооцогдоно” гэж засгийн газрын харьяа Боловсролын Дээд Зөвлөлийн тэргүүн Мехди Навид Адхам өнгөрсөн Бямба гарагт телевизийн сувгаар мэдэгджээ.

Тэр ингэх болсон үндэслэлийг “Бага сургууль бол Ираны соёлын үндсийг сурагчдын сэтгэхүйд төлөвшүүлэх ёстой орчин” гэж тайлбарласан байна.

Хичээлээс гадуурх англи хэлний сургалтуудыг мөн хориглож байгааг зарлажээ.

Сүүлийн өдрүүдэд Иранд дэгдсэн засгийн газрын эсрэг бослого тэмцлийг өрнийн соёлын нөлөө, өрнөдийн орнуудын явууллага гэж үзэж байгаагаа Аль Хамейни илэрхийлээд байгаа юм.

 

Эх сурвалж: Independent