Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/01/08-НД НИЙТЛЭГДСЭН

Хятад улс 2018 онд Өвөрхангай аймгийн нутаг дэвсгэртэй тэнцүү хэмжээний газрыг шинээр ойжуулна

Э.Сэмүүн, ikon.mn
2018 оны 1 сарын 8
iKon.MN
Зураг зураг

Хятадын засгийн газар 2018 онд Ирландын газар нутагтай тэнцүү хэмжээний газрыг ойжуулахаар болсныг Баасан гарагт төрийн төв хэвлэл China Daily сонин мэдээлжээ. Энэ нь 6.66 сая гектар талбай буюу манай Өвөрхангай аймгийн газар нутагтай тэнцэх хэмжээ гэсэн үг юм.

Мөн 2016-2020 онд улсынхаа нийт газар нутагт ой модны эзлэх хэмжээг 21.7 хувиас 23 хувь болгож тэлэх зорилго тавьжээ.

Сүүлийн таван жилийн хугацаанд Хятад улс 33.8 сая гектар талбайд мод суулгахад 538 тэрбум юань ($82.88 тэрбум) зарцуулсныг Улсын Ой Модны Захиргааны дарга Зан Жянлон өнгөрсөн Пүрэв гарагт мэдээлсэн байна.

Энэ ажлын дүнд Хятадын газар нутгийн ой модоор бүрхэгдсэн хэсэг 208 сая гектар болжээ.

Хятад улс нь дэлхийн хүн амын дөрөвний нэгийг агуулдаг  ч дэлхийн тариалах талбайн дөнгөж 7 хувиар ард иргэдээ тэжээх хүнд нөхцөлд оршдог. Тиймээс олон жилийн туршид аж үйлдвэржилт, хүнсний үйлдвэрлэл, байгаль орчны хамгаалалтын тэнцвэрийг хангахын төлөө шаргуу ажиллаж байгаа юм.

 

Эх сурвалж: Reuters