Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/01/08-НД НИЙТЛЭГДСЭН

Кэнтавиус Калдвел Поуп маргааш түр саатуулах байрнаас суллагдана

SPS телевиз
2018 оны 1 сарын 8
SPS
Зураг зураг

Лос Анжелес Лэйкерс багийн хамгаалагч Кэнтавиус Калдвел Поуп орон нутгийн цагаар Даваа гарагт Лос Анжелес хотын Сийл Бийч дэх түр саатуулах байраас суллагдахаар болжээ.

Түүний хувьд өнгөрсөн гуравдугаар сард Мичиганд согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ жолоо барьсан гэх үндэслэлээр түр саатуулах байрт 25 өдөр хоригдох шийтгэл авсан юм.

Гэвч шүүхээс түүнд багтайгаа хамт бэлтгэл хийж, Лос Анжелес хотод болох тоглолтуудад оролцох зөвшөөрөл олгоод байсан билээ. Калдвел Поуп талбай дээрээ хийх тоглолтуудад оролцсон ч энэ хугацаанд хийсэн дөрвөн аялан тоглолтыг өнжихөд хүрсэн.

Лос Анжелес Лэйкерс баг одоогийн байдлаар есөн тоглолт дараалан хожигдоод байгаа бөгөөд Калдвел Поупын энэ асуудал багийнхаа амжилтыг улам бүр хойш татсан юм.

Зураг