Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/01/08-НД НИЙТЛЭГДСЭН

Агаарын бохирдолтой үед эрүүл явах эхний сонголт ТАМХИНААС ГАРАХ

Б.Туул
2018 оны 1 сарын 8
Зууны мэдээ
Зураг зураг

Дэлхийн өнцөг булан бүрт хүмүүс өөрийнхөө болон хайртай дотны хүмүүсийнхээ эрүүл мэндийн төлөө тамхинаас гарсаар байна. Та ч бас энэ сонголтыг бодож үзээрэй. Манай улсад жилд дунджаар 4,200 орчим хорт хавдрын өвчлөл бүртгэгдэж байдаг. Мөн хорт хавдраас болж жилдээ 3,000 хүн хорвоог орхиж байна.

Тэр дундаа уушгины хавдраар өвчлөгсдийн 87 хувь нь тамхинаас хамааралтай өвчилсөн байдаг. Гаансаар болон янжуур тамхи татах нь уушги, амны хөндийн болон бусад олон төрлийн хавдрыг үүсгэх хүчин зүйлс болдог. Тиймээс та өөрийнхөө болон бусдын эрүүл мэндийн төлөө тамхинаас татгалзаарай.

Тамхины хор уршгийн талаар цухас дурдвал та энэ мэдээллээс өөрт хэрэгтэй зүйл бараг л олж харахгүй болов уу. Тамхины утаанд никотин, угаарын хий зэрэг 4,000 гаруй химийн бодис, хорт хавдар үүсгэдэг 43 бодис агуулагддаг. Эдгээр бодис нь хүний биеийн эд эсийг хувирган өөрчлөх чадвартай. Нэг ширхэг тамхинд 15-20 миллиграмм никотин байдаг бөгөөд нэг ширхэг тамхийг татахад 1-2 миллиграмм никотиноор амьсгална гэсэн үг.

Мөн 50-60 миллиграмм никотин таныг үхэлд хүргэх аюултай. Тиймээс та жилдээ 1-2 удаа эмчид үзүүлж, зохих шинжилгээ оношилгоонд хамрагдсанаар хорт хавдрын өвчлөлийг эрт илрүүлж, төгс эмчлүүлэх боломжтой юм. Мөн та өвлийн улиралд, агаарын бохирдол ихэссэн энэ үед тамхинаас гарах шийдвэр гаргах нь эрүүл явах хамгийн зөв сонголт юм. Та өөрийнхөө эрүүл мэндийн төлөө тамхинаас заавал татгалзаарай.

Зураг