Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/01/06-НД НИЙТЛЭГДСЭН

Монос косметик Монголын гоо сайхан үйлдвэрлэлийн салбарт шинэчлэлт хийлээ

СУРТАЛЧИЛГАА
2018 оны 1 сарын 6
Сурталчилгаа

Мөнхөд орших гоо үзэсгэлэн гэж байдаг уу? Хүний дотоод сэтгэлийн гоо үзэсгэлэн мөнх. Гэхдээ гоо сайхны салбарын хурдацтай хөгжлийн дүнд хүн гадаад гоо үзэсгэлэнгээ хүртэл мөнхийн залуу сайхнаар нь авч үлдэх боломжууд бий болсоор байна.  Хүний арьс бол биднийг нар, салхи, гадны нөлөөллөөс хамгаалах чухал “зэвсэг”.

Харин энэ чухал хамгаалалтыг үзэмж төгс, сайхан хэвээр нь авч үлдэхийн тулд хүн арьсаа зөв арчлах хэрэгтэй. Яг л энэ зорилгоор анх 1990 онд гоо сайхны үйлдвэрлэл, худалдааны чиглэлээр байгуулагдсан Монголын анхдагч гоо сайхны компани бол Монос Косметик юм.

Монгол хүний арьсны онцлог, цаг уурын нөхцөлд тохируулан гоо сайхны бүтээгдэхүүн үйлдвэрлэж эхэлснээсээ хойш 27 жилийн хугацаанд 80 гаруй нэр төрлийн арьс арчилгааны бүтээгдэхүүнийг зах зээлд нийлүүлэн, үйлдвэрлэлээ тасралтгүй явуулсаар өнөөг хүрчээ. Энэ удаад тэд мөн л анхдагч байж чадсан нь Монголын гоо сайхны салбарт анх удаа ISO 9001:2015 стандартыг нэвтрүүлсэн явдал юм. 

 

Үйлдвэрлэл тасралтгүй явагдаж, хэрэглэгчид байнгын сэтгэл ханамжтай байх  боломжтой юу?

Яг л энэ асуултын хариултыг тухайн байгууллага олон улсын стандартыг нэвтрүүлснээрээ баталгаажуулж байгаа юм. Учир нь ISO 9001:2015 гэдэг нь аливаа байгууллагад үр дүнтэй, чанарын удирдлагын тогтолцоог хэрэгжүүлж ажиллуулахад нь дэмжлэг үзүүлэх зорилготой хөгжиж ирсэн бүлэг стандартыг нэрлэдэг нэр томъёо юм. 

Тэгвэл ISO9001 гэж юу вэ?

ISO буюу олон улсын стандарчлалын байгууллага нь анх 1947 онд Швейцарь улсад байгуулагдсан бөгөөд 160 гаруй орны гишүүнчлэлээс бүрдсэн стандарт боловсруулагч, түгээгч дэлхийн томоохон байгууллага юм. Өөрөөр хэлбэл, дэлхийн хөгжилд чухал шаардлагатай байгаа стандартуудыг боловсруулан гаргадаг гэсэн үг.

Эрүүл мэндийн үйлчилгээ, хүнсний аюулгүй байдал, хөдөө аж ахуй гээд бидний өдөр тутмын амьдрал ахуйд ISO олон улсын стандарт байнга нөлөөлж бас хэрэглэгдэж байдгийг хүмүүс тэр бүр мэддэггүй.  Үүнээс ISO 9001 стандарт нь дэлхий дахинд хамгийн өргөнөөр хэрэглэгддэг. Энэхүү ISO 9001 стандартыг Чанарын удирдлагын тогтолцоо анх 1987 онд батлан гаргасан түүхтэй ба тодорхой хугацаанд байнга шинэчилж байдаг гэсэн үг.

Хамгийн сүүлийн шинэчлэл нь ISO9001:2015 бөгөөд 2015 оны 9 дүгээр сард хэвлэгдсэн.  Монос Косметик компанийн хамт олон өөрсдийн үйлдвэрлэл, үйл ажиллагаандаа хамгийн сүүлийн шинэчлэл, компанийн төгс арга зүй болох ISO 9001:2015 стандартыг нэвтрүүлэн, ийнхүү Франц улсыг зорьж батламжаа гардан авсан таатай мэдээг хэрэглэгчдэдээ дуулгаж байгаа нь энэ юм. 

Монос Косметик компани гоо сайхны салбарт шинэчлэл хийлээ

 

Бидний эдэлж хэрэглэж байгаа бүх зүйл эрүүл мэндтэй холбоотой байдаг. Энэ утгаараа хүмүүс бүтээгдэхүүний орц найрлага, эрүү ахуйн шаардлагад нийцэх эсэх, үйлдвэрлэлийн орчин нөхцөл, шат дамжлагыг ихэд анхааран, стандартын шаардлагад нийцүүлсэн эсэхэд ач холбогдол өгч, үүн дээрээ тулгуурлан сонголтоо хийдэг болсон.

Харин ISO 9001:2015 стандартын гэрчилгээтэй байгууллагаас гарч байгаа бүтээгдэхүүн үйлчилгээнд та эргэлзэх, хянаж,  шалгалт явуулах шаардлагагүй гэсэн үг. Учир нь энэхүү стандарт нэвтэрсэн газарт  байгууллагын дотоод аудит болон гадны баталгаажуулалтын байгууллагын оролцоотойгоор хяналт шалгалтыг байнга явуулж, бүтээгдэхүүн үйлчилгээн дээрээ чанарын сайжруулалт хийх үйл явцыг байнга хэрэгжүүлж байдаг зарчимтай. Өөрөөр хэлбэл, чанарын тасралтгүй сайжруулалт хийгддэг гэсэн үг.

Тэгэхээр Монголын гоо сайхны зах зээлд ISO9001:2015 стандартыг нэвтрүүлснээр Монос Косметик компанийн хэрэглэгчид бүтээгдэхүүн үйлчилгээндээ 100 хувийн сэтгэл ханамжтай байх боломж бүрдсэний зэрэгцээ олон улсын зах зээлд өрсөлдөх гоо сайхны Монгол брэнд түгэн тархахад бэлэн болсныг ч бас илтгэж байгаа юм. 

Монос Косметик компанийн 27 жилийн хугацаанд хийж хэрэгжүүлсэн, анхдагч болж манлайлсан амжилтууд олон бий. Тухайлбал,  Биомон цуврал 2005 онд Дэлхийн Оюуны Өмчийн Байгууллагад бүртгэгдсэн, үрчлээний эсрэг Биоген цуврал 2007 онд МҮХАҮ Танхимаас “Үлэмжийн чанар” батламжийг авч байсан бол  2012 онд батганы эсрэг “Биодерм” цуврал, Монголын анхны эрчүүдийн гоо сайхны бүтээгдэхүүн болох “Биомакс” цуврал зэрэг бүтээгдэхүүнийг зах зээлд амжилттай нэвтрүүлэн үйл ажиллагаагаа явуулж байна.

Мөн  2016 оны босгон дээр МҮХАҮТ-аас олгодог “Органик бүтээгдэхүүн”–ний сертификатыг Биомон цуврал дээрээ аваад байгаа юм. 

Харин энэ оны хувьд Монос Косметик компани зургаан  брэндийн 37 нэр төрлийн бүтээгдэхүүнийг зах зээлд амжилттай нэвтрүүлсэн. Энэ бол Монголын гоо сайхны салбарын хурдацтай хөгжил, хэрэглэгчдийн эрэлт хэрэгцээг илтгэж байгаа үр дүнгийн илэрхийлэл юм. Энэхүү амжилтуудаа бататган Монос Косметик компани 2017 оны

Оны онцлох энтрепренер -Үндэсний үйлдвэрлэгчээр өргөмжлөгдөн бизнесийн бурхан гэгдэх алтан Меркуриг атгасан амжилт дүүрэн он жилүүдийг үдээд байна. Харин хамгийн сүүлд ISO9001:2015 чанарын стандартыг ийнхүү нэвтрүүлсэн нь Монголын гоо сайхны салбарт шинэчлэл хийн, анх удаа үйлдвэрлэлийн арга зүйдээ олон улсын стандартыг нэвтрүүлсэн түүхэн үйл явдлын эзэд болж байгаа юм. 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.