Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/01/06-НД НИЙТЛЭГДСЭН

НЭГДҮГЭЭР САРЫН 6: Хуучныг орхих чадварыг хэрэгжүүлэх нь

ikon.mn
2018 оны 1 сарын 6
iKon.MN
 

-Өмнө нь нэгэнт хийгээгүй хойно, одоо хийх хэрэг байна уу?-

"Урьд нь чадаагүй зүйлээ одоо хийж чадах уу?" гэх асуултыг нухацтай тавиарай. Хэрвээ хариулт нь "Үгүй" бол "Одоо бид яах ёстой вэ?" гэж асуух хэрэгтэй.

Гурван төрлийн нөхцөл байдалд шууд орхих нь ямагт зөв алхам болно. Хэрэв ямар нэг бараа бүтээгдэхүүн, үйлчилгээ, зах зээл эсвэл үйл явц нь "Хэдхэн жил амьдрах настай" гэж тодорхойлогдвол түүнийг ардаа орхих нь зөв. Эдгээр мөхөж буй бараа бүтээгдэхүүн, үйлчилгээ, үйл явц л хамгийн их халамж, анхаарлыг шаарддаг билээ.

Тэд хамгийн бүтээлч бөгөөд чадварлаг хүмүүсийг шинэ соргог зүйл хийлгэхгүй уяж орхидог. Мөн аливаа бараа бүтээгдэхүүн, үйлчилгээ, зах зээл эсвэл үйл явцыг үргэлжлүүлж байгаа ганц шалтгаан нь "урьдчилаад бүрэн төлөгдсөн" бол тэднийг ч гэсэн ардаа орхих нь зөв.

ГҮЙЦЭТГЭХ ЗҮЙЛ: Дээр дурдсан асуултуудыг өөрөөсөө асуугаад хэрвээ хариулт нь "Үгүй" бол нандигнаж буй бизнесээ орхих хүнд сонголтыг хий. 

 

XX зууны менежментийн нөлөө бүхий эрдэмтэн, онолч Питэр Ф.Дракерын  зөв зүйлийг хийх урам зориг, шинэ санаа өгөх 366 өдрийн хичээл буюу "Өдөр бүр Дракертай хамт" номыг iKon.mn зохиогчийн эрхийн зөвшөөрлийн дагуу гурван сарын турш цуврал болгон уншигч танд хүргэхээр бэлдлээ.