Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/01/05-НД НИЙТЛЭГДСЭН

Билл Гэйтс: Надад итгэ, Дэлхий ертөнц улам сайхан болж байгаа

Э.Сэмүүн, ikon.mn
2018 оны 1 сарын 5
iKon.MN
Зураг зураг

Алдарт Time сэтгүүл сүүлийн дугаарынхаа зочин эрхлэгчээр дэлхийн хамгийн баян хүн Билл Гэйтсийг урьж ажиллуулжээ.

Гэйтс өөрийн эрхлэн гаргасан дугаартаа манай дэлхий дээрх амьдрал муудаагүй, харин сайн тал руугаа өөрчлөгдөж байгааг нотлохыг хичээсэн байна.

Тэрээр үүнийгээ хэд хэдэн баримтаар баталж, өөрийн найз нөхдийн бичсэн ирээдүйн талаар өөдрөг эссэ, нийтлэлүүдийг багтаажээ. Хэвлэл мэдээллийн хэрэгслүүд сайн зүйлийн талаар бага дурдаж, сөрөг үзэгдлийг түлхүү мэдээлж байгааг Гэйтс шүүмжилсэн байна. Хүмүүс ч ийм мэдээлэлд илүү анхаарал хандуулдаг гэнэ.

Гэйтсийн үзүүлсэн баримтуудаас дурдвал:

  • Тав хүртэл насны хүүхдийн эндэгдэл эрс буурсан. 1990 оноос өнөөдрийг хүртэл эндэгдлийн хэмжээ 50 хувиар хорогдож, 122 сая хүүхдийн амь аврагдаад байна.
  • Хэт ядуу нөхцөлд амьдарч байгаа хүн амын хэмжээ эрс буурсан. 1990 онд дэлхийн хүн амын гуравны нэгээс илүү нь хэт ядуу байсан бол өнөөдөр 10 хувь нь л ийм түвшинд амьдарч байна.
  • Ерөнхий боловсролын сургуульд элсэх хүүхдийн хувь хэмжээ эрс нэмэгдэж, өнөөдрийн байдлаар 90 гаруй хувьтай байна.
  • Ижил хүйстнүүдийг хамгаалах хууль дэлхийн 100 оронд хэрэгжээд байна.
  • Төр захиргааны албанд эмэгтэй хүн сонгогдох үзэгдэл дэлхий даяар нэмэгдэж байна.

Гэйтсийн эрхлэн гаргасан дугаарт түүний найз нар болох тэрбумтан Уорен Бафет, Biogen компанийн дэд ерөнхийлөгч Саманта Бадд Хаберлейн, U2 хамтлагийн дуучин Боно нарын нийтлэлүүд багтжээ. Тэд бүгд хүн төрөлхтний ирээдүйн талаар өөдрөг үзэл бодлоо бичицгээсэн байна.

 

Эх сурвалж: Business Insider